Эмэгтэйчүүдийн 1500, 5000 метрийн шигшээ гүйлт болно

img

Спортын хатан хаан хөнгөн атлетикийн тэмцээн олимпийн талбарт үргэлжилсээр байна. Өнөөдөр олимпийн бас нэгэн чимэг болсон спортын төрөл болох эмэгтэйчүүдийн 1500 метр, 5000 метрийн гүйлтийн финал болно. 1500 метрийн хагас шигшээд Африкийн Этиоп улсын гүйгч Абеда Арегави 4 минут 01 сек.03 дойлын амжилтаар тэргүүлээд байгаа. Өнөөдөр эцсийн шатны гүйлтэд 9 улсын 13 тамирчин уралдах болно. Тэдний дунд дэлхийн хошой аварга болон ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга зэрэг гуншинтай бүсгүйчүүд багтжээ. Харин тамирчдын тэвчээр хатуужлыг сорих эмэгтэйчүүдийн 5000 метрийн финалын гүйлтэд 15 тамирчин шалгаран үлдсэн юм. Медалийн эздийг шалгаруулах эдгээр гүйлтүүд манай цагаар шөнө дунд 03.00 болон 03.55 цагаас эхэлнэ. Н.Өрнө        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ хөлнүүд үнэхээр хурдан хөдлөж байх шиг байна шүү
2012-08-10