Д.Баттөр хөвгүүдийн хамтлагтай болно

img

“Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Д.Баттөр хөвгүүдийн шинэ хамтлагтай болохоор  бэлтгэж байгаа аж. Урлагт ээлтэй тэрбээр шинэ өнгө төрх, мэдрэмжийг урлагийн ертөнцөд бий болгохоор зүтгэж байгаа юм байна.

Гэхдээ одоохондоо чухам хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, ямар уран бүтээл гаргасныг нь нууцалж буй. Энэхүү хамтлагийг бүрдүүлснээс хойш сүүлийн нэг жилийн хугацаанд дасгал сургуулилт хийж байгаа гэнэ лээ. Ямартай ч тус хамтлагийн шинэ уран бүтээл удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна.

Ц.Гэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ