Д.Бямбацогт: Манай театр үнэндээ алтан малгайтай, шалдан хаан шиг л байна

img

Чөлөөт уран бүтээлч болоод кино дэлгэцнээ дүрээ мөнхөлж яваа Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогтыг уншигчид маань андахгүй биз ээ. Арав гаруй жилийн өмнө “Стриптиз блюз” нэгртэй эротик жүжиг найруулан тухайн үед дөнгөж сургуулиа төгсөөд байсан жүжигчин Р.Анхнямыг тоглуулсан нь нэлээд шуугиан тарьж байлаа. Түүгээр ч зогсохгүй, мань эр цөөнгүй хэдэн киноны гол дүрд тоглон үзэгчдийн талархлыг хүлээгээд амжсан нэгэн. Харин өнөөг хүртэл театрт тоглохгүй, чөлөөт уран бүтээлч гэгдэж яваагийн учрыг түүнээс асуухад “Манай театр үнэндээ алтан малгайтай,  шалдан хаан шиг л байна. Улаанбаатар хотын ганцхан театрт урлагийн сургууль төгсч байгаа хүүхдүүд багтахгүй гэдэг нь мэдээж. Уран бүтээлч гэдэг чинь шидтэн биш. Маш олон уран бүтээлч нийлж байж нэг амь бий болгодог юм. Дан ягаан байшинг театр гэхгүй. Түүн дотор жинхэнэ уран бүтээлчид л байх ёстой” шулуухан хариулжээ. Д.Бямбацогт жүжигчин хүний хувьд өөрийн гэсэн менежертэй болж, найз нөхдийн гуйлгаас эрс татгалзан, уран бүтээлийн үнэлэмж тогтоохын төлөө зүтгэж буйгаа ч нуусангүй. Үүнийгээ тэр “Авьяас минь зэврээд авдранд хэвтвэл тэр л биз. Өөрийнхөө хөдөлмөрийг үнэлсэн хэмжээнд мөнгө нэхэхээр тэд өгч чадахгүй. Тэгэхээр бид санасандаа хүртэл хангалттай цалингаар амьдардаггүй улс” гэж ярьсан байна. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gerel:
Teatr tiim baigaatai adil manai uls bas altan malgaitai shaldan uls shig bna.
2012-08-10
sain jijigchin shuu!a mjilt husie1 uur olon saihan dur buteegerei.anh zalyyhan bhdaa tvz-iin 1n jujigt togloj bhiig ni harad sain jujigchin boloh huu bn gej bodoj bsan ,ene enduurel bish bsan
2012-08-10
Manai Mongolyn teatr unendee moraliin elegdeld orson. Shineer bodoj setgeh chadvargui bson bn. Huuchin yumtaigaa hutgaldan tuuneesee salj chadahgui bsan heveer bn.
2012-08-10