
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч О.Оч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д итгэмжлэх захидлаа гардуулжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн итгэмжлэх захидлаа гардуулж байгаатай холбогдуулан байнгын төлөөлөгч О.Очид баяр хүргэж, ажлын амжилт хүсээд олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлсэн байна.
Байнгын төлөөлөгч О.Оч Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд даргалж байгаа орны хувьд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар Ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулж, 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын уулзалтад биечлэн оролцохыг урьсан байна. Түүнчлэн Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний дүнд МХЗ-уудын хэрэгжилт 66 хувьтай байгааг мэдээлж, Ерөнхий нарийн бичгийн даргаас санаачилсан 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудыг тодорхойлох өндөр түвшний ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ