Монгол цирк нэвтэрхий тольтой боллоо

img

Монгол циркийн 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Өөртөө спорт, урлагийн олон төрлийг шингээсэн, мөн ямар ч тайлбар, орчуулгагүйгээр ойлгож болох онцлогтой цирк хэмээх урлаг Монгол Улсад 1930-аад оны дунд үеэс хөгжиж эхэлсэн бөгөөд 1941 оны долдугаар сарын 9-нд Яармагийн задгай циркэд анхны бүрэн хэмжээний тоглолтоо хийж байсан юм. Тэрхүү тэмдэглэлт өдрөөс хойш 70 жил өнгөрөхөд монгол циркчид дэлхийн таван тивд мөрөө гаргаж, олон улсын тавцанд баттай байр сууриа эзлээд байгаа билээ. Манай жүжигчид энэ хугацаанд циркийн уламжлалт төрлүүдийг эх орондоо хөгжүүлэхээс гадна уран нугаралт, хүнд жингийн төрлийг энэ урлагийн бие даасан нэгэн төрөл болгон гаргаж ирсэн байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан цирк судлаач, ахмад циркчин Ё.Батболд “МОНГОЛ ЦИРКИЙН НЭВТЭРХИЙ ТОЛЬ”-ийг бэлтгэн гаргасан байна. Үүнд Монгол цирк үүсч хөгжсөн 70 жилийн хугацаанд энэ урлагтай холбоотой ажилласан 800 гаруй хүний 90 гаруй хувийнх нь намтар, тэдний сонирхолтой зургууд, мөн циркийн нэр томъёоны тодорхойлолтууд багтжээ. Сонирхуулахад, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Л.Цогзолмаа, Төрийн шагналт, ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Д.Дамдин, Төрийн шагналт, ардын зураач Л.Намхайцэрэн нарын манай улсын урлаг, спортын талбарт нэрээ дуурсгасан олон алдартан циркийн манежнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ хэдий үеэс хойш бичигдсэн ном бэ
2012-02-17
7011-1591, 9315-4457 утсаар яриад 70.000 төгрөгөөр аваарай.
2011-10-30
Интерном, Их дэлгүүрт худалдаалж байгаа.
2011-10-26
95000 tugreg
2011-10-26
Inter nomiin delguurees avaarai
2011-10-26
ene nomiig haanaas herhen avch boloh ve. ene talaar medeelel bna uu
2011-10-26