Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр алт олборлож байжээ

img

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр Хүйтний гол, Цэхэр цөөрөм гэдэг газарт ашигт малтмал олборлосны улмаас эвдэрсэн газруудад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хууль бусаар алт олборлож байгаа талаар мэдээлэл тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт иржээ. Үүний дагуу зөрчил гаргасан нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, Эрэл ХХК-ийн олборлолт хийсэн газарт хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авах талаар Хонгор сумын ЗДТГ-т албан тоот хүргүүлжээ. Мөн Ховд аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газар  тус аймгийн Үенч сумын Отгийн олон бэлчир гэдэг газар Алтай сумын иргэд хувиараа алт ухаж байсныг албадан тараасан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
Завхан аймгийн Ургамал сумын нутагийн баруун урд хэсэгт алтны ихээхэн нөөцтэй орд байдагыг тус сумын засаг дарга Дамдинсүрэн мэддэг юм байна. Энэ нөхөр өөрийн хүүхдүүдийг метал хайгч машин унаа зэрэг зүйлээр хангаж өгөн тус сумын газар нутгыг онгичож эхэлсэн төдийгүй удахгүй орон нутгийн сонгуулиар суудлаасаа буух нь тодорхой учраас алтан боломжыг ашиглахаар шийджээ. Учир нь Дамдинсүрэн гэгч нь тус нутгын хүн биш аж. Дашрамд дурдахад ЭНЭ ХЭСЭГ ГАЗАР МАШ ДОГШИН САХИУСТАЙ учраас нутгын ардууд нэрийг нь ч хэлэхээс эмээдэг юм байна. эхнээсээ тус газарийг хөндсөн хүмүүст муу зүйл тохиолдон аваар осолд орон бурханы оронд одож эхэлжээ. ИЙМЭЭС ТАНЬД АМИНДАА ХАЙРТАЙ БОЛ. ЭНЭ ГАЗАР ЛУУ БҮҮ ЗҮГЭЛ ГЭЖ ЗАХИХ БАЙНА. эх сурвалж үнэн болно.
2012-08-12
Бугд нохон сэргээлт нэрийн доор алт ухаж байгаашдээ Тэр урт нэртэй хуульнд багтсан бугд лицензний талбай бурд одоо хуртэл ухаж байгаа тэр шалгалтаар явж байгаа шалгалтынханд боо орлого авиллага Манай улсад ингэж хууль гууль болж байна Шинэ засгийн газар уг ажил дээр нэг цэг тавьмаар байна Заамар Борнуур Шарын гол Хэнтиий Ероо гэх мэт
2012-08-11
xongoriinxon:
luimediin Gansuxiin said baixdaa ugaen nuxen sergeeltiin companiud bugd alt ugaaadag
2012-08-10
xayanxyaraagiin xumuus alt uxaj baigaag olon ch udaa congoriin zasag dargad xeleed nemergui baisan um. xalaas negtei xumuus. odoo guriiseer baigaad oron nutgiin songuulitai zolgox biz
2012-08-10