Маргааш Японы соёлын өдөр болно

img

Үндэсний соёл амралтын хүрээлэнд маргааш 17.00 цагт Японы соёлын өдөр болно. Тус үйл ажиллагааг Монгол-Японы төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Кендамагийн холбоо, “СТ-Арт” зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байгаа аж. Японы соёлын өдөрлөгийн хүрээнд АХА тэмцээн, хамтлаг дуучдын тоглолт, Косплэй тэмцээн явагдах аж. Тус өдөрлөгт оролцохыг хүссэн хүмүүс кимоно, юката, косплэй, J style зэрэг стилээр хувцаслан ирж үйл ажиллагаанд нэгдэх боломжтой. Японы соёлын өдөрлөгийг “Жэй рок” холбоо, “Анимакс”, “Монсаб”, “Animesgate” байгууллага болон сайн дурын зохион байгуулагчид хамтран зохион байгуулж байна. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ