Хотын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ

img

Гудамжны сагсан бөмбөгийн хотын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Тэмцээн энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Тэмцээнд хотын зургаан дүүрэг болон Багануур, Эрдэнэт, Дархан хотын баг тамирчид оролцож байгаа аж. Шилдгийн шилдэг багийг энэ сарын 12-нд шалгаруулах юм. Насны хувьд эрэгтэй 15-17, 18 наснаас дээш, эмэгтэй сагсан бөмбөг сонирхогчид насны ангилалгүй тоглож болох аж. Уг тэмцээнийг "М-Си-ЭС Кока Кола" компани, "TLG13" ТББ хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ