
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой урд хөршийг зорих иргэдийн тоо нэмэгдэж УБТЗ-ын ачаалал ихэсдэг. Тиймээс төмөр замын газраас “Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд нэмэлт галт тэрэг гаргажээ. Нэмэлт галт тэрэг нь долоо хоногийн “мягмар, лхагва, бямба” гаригуудад 20.00 цагаас явж байгаа аж.
Ингэснээр тус чиглэлд өдөр бүр хоёр галт тэрэг явах болсон бөгөөд нэг нь 16.20 цагаас, нөгөө нь 20 цагаас УБТЗ-ын төв буудлаас хөдлөж байна.Үүнээс гадна билетийн кассийн цагийн хуваарьт өөрчлөлт орж өглөө 08.00 цагаас ажиллаж эхэлдэг байсан бол ачаалал нэмэгдсэнтэй холбоотой 06.00 цагт онгойж орой 21 цаг хүртэл ажиллаж байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ