
Манай У.Мөнх-Эрдэнэтэй удахгүй тулалдах гэж буй Украины боксчин Денис Беринчикийн тухай шинэ мэдээлэл дуулгая.
Тэрээр хүрэл медалийн төлөөх тулаанд Австралийн Жеффри Хорныг 21:13-аар ялах үед хамраа хугалуулжээ.
Хожилдоо ч бүрэн дүүрэн итгэлгүй явснаа өгүүлсэн байна.
Монголын боксчин У.Мөнх-Эрдэнийн тухайд "Их Британийн Томас Столкерээс ч эвгүй өрсөлдөгч.
Гэхдээ юу болохыг харцгаая" гээд өмнөд Украины казакуудын чуб хэмээх халимгаар засуулсныг өөрт нь аз авчирдаг гэжээ.
Боксын мэргэжилтнүүд энэ тулаанд хоёр боксчны боломжийг тэнцүү гэж үзэж байгаа юм.
Тулаан Улаанбаатарын цагаар 21:30 цагаас эхэлнэ.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ