Хүч тэнцүү тулаанд У.Мөнх-Эрдэнэ дийлдлээ
Боксын 64 кг-ийн тулаан. Мөнгөн медалийн төлөө манай туршлагатай тамирчин У.Мөнх-Эрдэнэ Украины Денис Беринчиктэй тулалдлаа. Эхний үед монгол залуу өөртөө итгэлтэй тулалдсаар 6:4 давамгайлсан. Рингэнд Туркийн шүүгч ажиллаж байгаа бол онооны шүүгчдээр Грек, Алжир, Словак, АНУ, Аргентиний төлөөлөгч гарсан байлаа. Илт ялахгүй л бол шүүгчдэд найдалтгүй, европ талдаа оноо дарахаар санагдав. Дэмжигч, үзэгчдийн хувьд манайхан хамаагүй давуутай юм аа. МОНГОЛИА МОНГОЛИА хэмээн уухай хадуулсаар байна. Хөгжөөн дэмжигчдийг ҮШБ-ийн албаны дарга, хөнгөн атлетикийн нэртэй тамирчин Ц.Одонбаяр биечлэн удирдаж байна. Мөөгий маань зайнаас тун сийрэг тоглож, оноо түүсээр. Энэ үед бас л 9:8 давамгайлж байна. Гуравдугаар үеийн хоёрдахь минутын эхэнд Украины бокчсны хүнд цохилт оноо болж, Мөөгийг тоолуулав. Тэнцүүхэн л явна, ур чадвараар ойролцоо юм. Гэвч минутын дараа дахиад хүнд цохилтод орлоо. Украин дайрсаар, төгсгөлийг сайн хийлээ. Сүүлчийн оноо 21:29 Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ