Зоу Шимин Тайландын боксчинтой алтын төлөө тулалдана

img

Лондоны олимпийн боксын 10 жингийн хагас шигшээ медалийн тоглолтууд 49 кг-ын жингийн тулаанаар эхэллээ. Олимпийн алт, хүрэл медальт дэлхийн 3 удаагийн аварга БНХАУ-ын боксчин Зоу Шимин мөнгөн медалийн төлөө Ирландын боксчин Падди Барнестай тулалдаж 15:15-ын харьцаагаар оноо тэнцлээ. Улмаар шүүгчийн саналаар Зоу Шимин ялж медалийн өнгөө хувиргах боломжтой боллоо. Харин Ирландын боксчин хэдийгээр эн тэнцүү тулалдсан ч хүрэл медалийн болзол хангах боллоо. Харин энэ жингийн нөгөө хагас шигшээ тулаан мөн л ана мана өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. ОХУ-ын боксчин Давид Аярапетьян Тайландын Кайо Понгпраёнд 13:12-оор ялагдсан юм. Ингэснээр энэ жинд алтан медалийн төлөө Тайланд, Хятадын боксчинд тулахаар болсон бол хүрэл медалийн болзлыг Ирландын Падди Барнес, ОХУ-ын Давид Аярапетьян нар хангалаа. Яг одоо 56 кг-ын жингийн хагас шигшээгийн тулаанууд явагдаж байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gana:
ene zao shi min gej nohor beijingiin olimpod serdambad 1 say dollar ogch turuulsen odoo bas shuugch nariig hahuulidchihsan l yum bn lee shd ovoo gar shuu
2012-08-10
tailandiin ene bokschin manain serdambad hugatsaanaasaa umnu technikiin ilt davuugaar yalagdaj bsan gar da
2012-08-10