
Боксын 64 кг-ийн тулаан. Мөнгөн медалийн төлөө манай туршлагатай тамирчин У.Мөнх-Эрдэнэ Украины Денис Беринчиктэй тулалдлаа.
Эхний үед монгол залуу өөртөө итгэлтэй тулалдсаар 6:4 давамгайлсан.
Рингэнд Туркийн шүүгч ажиллаж байгаа бол онооны шүүгчдээр Грек, Алжир, Словак, АНУ, Аргентиний төлөөлөгч гарсан байлаа.
Дэмжигч, үзэгчдийн хувьд манайхан хамаагүй давуутай юм аа. МОНГОЛИА МОНГОЛИА хэмээн уухай хадуулсаар байна. Хөгжөөн дэмжигчдийг ҮШБ-ийн албаны дарга, хөнгөн атлетикийн нэртэй тамирчин Ц.Одонбаяр биечлэн удирдаж байна.
Мөөгий маань зайнаас тун сийрэг тоглож, оноо түүсээр. Энэ үед бас л 9:8 давамгайлж байна.
Гуравдугаар үеийн хоёрдахь минутын эхэнд Украины бокчсны хүнд цохилт оноо болж, Мөөгийг тоолуулав. Тэнцүүхэн л явна, ур чадвараар ойролцоо юм. Гэвч минутын дараа дахиад хүнд цохилтод орлоо. Украин дайрсаар., төгсгөлийг сайн хийлээ.
Сүүлчийн оноо 21:29
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ