Медалийнхаа тоог зөв таадаг ерөнхийлөгч

img

Зураг дээр: Монголын спорт, олимпизмийн өнөөгийн удирдлагууд Лондон-2012-ын үеэр Одоогоос дөрвөн жилийн өмнө. Бээжин-2008 олимпийн наадам эхлэх гээд л, манайхан бэлтгэл сургуулилтаа базаагаад л. Тэр үеэр миний бие “Таван цагариг” сониныг удирдаж байлаа. Сурвалжлагч бүсгүй Б.Өлзийтогтохт МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар нараас ярилцлага авч, Бээжинд манайх хэдэн медаль авах төлөвлөгөөний талаар асуу хэмээн үүрэг өгч явууллаа. Яггүй чанга даалгавар байв. Монгол Улсын баг ганц нэгийн зэрэг медальд сэтгэлээ баясгаад хэвшчихсэн цаг. Өлзий маань харин дарга нараас ам алдуулж чадсан юм. Наранбаатар дарга 3 хэмээн хариулж. Пөөх. Яаж том дуугарч чадаж байна! Харин тэгтэл Заагаа дарга 4 гэжээ. Бүр ч гайхаж орхилоо. Тухайн үед бид жиг жуг болоод, дарга нарын өмнөөс санаа зовсон ч сониндоо нийтлээд л өнгөрч билээ. Бидний аз болоход Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Л.Цагаандалай ах ч Заагаа даргатай яг ийм сэдвээр ярилцаад гарцаагүй баримт болгон үлдээсэн байдаг. Тэгээд тааврын дүн хэрхэн гарсныг монголчууд бүгд сайн мэдэж байгаа. Тэр явдлаас нилээн хойно Заагаа даргаас “та тэр үед яаж тийм мундаг мэдэв ээ” хэмээн асуухад тамирчдынхаа бэлтгэлийн форм, Монголын спортын байгууллагууд болон спорт эмнэлгийнхний ажил үйлстэй холбон тайлбарлаж байсан сан. Хүмүүс хуучныг хурдан мартдаг учраас үүнийг нуршин сануулж байгаа минь учиртай. Лондон-2012 олимпийн тухайд манайхан бас л дэр доргүй өөрсдийн таамаглалаа дэвшүүлж байлаа. Зарим нэг спорт дангаараа хоёр алт авна гэлээ. Жүдогийн холбооноос олимпийн медальтнуудынхаа шагналыг урьдчилан зарлав. Гутранги үзэлтэн ч мэр сэр тааралдах. АНУ-ын өнөө айхтар сэтгүүл, вэбийн таамаг ч энэ удаа зөрөх нь тодорхой байна. “Шарсан мах анддаггүй шар зурхайч” гэдэг шиг Заагаа даргын таамаглал дахиад л яв цав онож, Монголын баг түүхэндээ байгаагүй олон медалийн ургац хураасаар явна. Ердөө өнгөрөгч долоо хоногт түүнээс ярилцлага авахад “Тав болон түүнээс дээш медаль авах зорилго тавиад байна” хэмээн хариулсан билээ. “Ер нь бид Лондоны олимпод дөрвөөс дээш медаль авах зорилго тавьж байгаа. Тамирчдын бэлтгэл, гаргаж буй амжилт гээд олон зүйл дээр үндэслэж энэ зорилгыг дэвшүүлсэн. Өмнө нь монголчууд нэг олимпоос дээд тал нь дөрвөн медаль авдаг байсан. Үүнийг цаашид ахиулж, тав болон түүнээс дээш медаль авья гэсэн зорилго тавьсан. Одоогоор хоёр медаль аваад байна. Цаашид чөлөөт, боксынхон тус бүр хоёр медаль авчихвал бидний тавьсан зорилго биелэх юм. Бас нийлбэр дүнгээр Бээжингийн олимпийн байраа бууруулахгүй, ахиулах гэсэн зорилго тавьж байгаа” гэсэн юм. Юутай ч Монголын үндэсний олимпийн хороог арваад жил толгойлж буй түүний зорилго одоогоор хамгийн минимум байдлаар биелээд байна. Харин нийлбэр дүнгээр Бээжингийн олимпийн байраа ахиулах эсэх нь ойрын гурав хоногт шийдэгдэнэ.              

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Taavar budilj MGL 56-d orloo
2012-08-13
Загдаа даргаа та цаашаа хараад сайн тонгойж байгаач, Цагаанбаатар би бөгсийг чинь цадталаа долоое гэсэн утгатай мэдээ байна.
2012-08-11
иргэн:
олимпийн медалтнууддаа баяр хургэе дээр санал бичсэн хЮн хужаа хувцас шахах гээд Заагаа шудрага хЮн тийм Юм хийлгээгуй Юм байна л да тэгээд муулах гээд байгаа хэрэг. Ингэж л ойлгогдож байна
2012-08-11
Zagdsuren dargaa taniar ih baharhaj yavdag shuu tand sain saihniig husen erooe
2012-08-11
Baatar:
Bi Zagdsuren dargiig sain medne. Ih sain hun baidag yum olimpiin horoond ih zuil hiij bosgoson. Cham shig iim ochuuhen bodoltoi Hun iimerhuu yum yariad bicheed suuj baihaasaa ichmeer yum. Zaagaa dargadaa ajiliin amjilt husie
2012-08-11
neeree l medej bish Taaj helj dee huurhii
2012-08-11
whahaha dargaa magtan duulii gedeg uraldaan uu shuud.mn iighan dandaa magtaj bugsiin unsej dolooj baiha yum whahahaha
2012-08-11
hen negen:
Zo zoo Zagaa dargyn zahialgat medee yum bizdee? Tamirchin beldedgui baiguullaga yugaa helj medeh bilee. Hunii hiisen yumaar huudegneed sursan nuhur. Ard tumnii tatvaraar avhuulsan Asics-iig umsuulehgui hujaagiin heruul margaantai Jordon gesen huvtsasaa shahaad ovoo muu gar shuu. Odoo only etsest Undesnii olympiin horoony songuuli boloh geed hudlaagaasaa PR hiigeed l ... Uuniig bichsen setguulch ch yahav shahaltaar l bichsen baihdaa huurhii
2012-08-11
Baatar:
Bi Zagdsuren dargiig sain medne. Ih sain hun baidag yum olimpiin horoond ih zuil hiij bosgoson. Cham shig iim ochuuhen bodoltoi Hun iimerhuu yum yariad bicheed suuj baihaasaa ichmeer yum. Zaagaa dargadaa ajiliin amjilt husie
irgen:
Ene udaad manaihan 6 medal avnaa!!!
2012-08-11
Bieiin tamiriig sain hugjuulej ulsaas sain demjikh hergtei. Ene olon bayan kompaniud zoriud san baiguulmaar yumaa. Naranbaatar gyuai sain ajillaj bgaa.Mongolchuuddaa amjilt husie
2012-08-11