
Маргааш наймдугаар сарын 11-нд дэвжээнд гарах манай хоёр бөх жингээ үзүүлж, сугалаа татсан байна. Чөлөөт бөхийн 84 кг-д манай залуу мастер О.Үйтүмэн эхний тойрогт Гүржийн бөх, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европийн аварга Дато Марсагашвилитэй оноолт таарчээ. Тэдний хэсэгт Нигери, Пуэрто-Рикийн бөхчүүд барилдах ажээ.
120 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат эхний тойрогт гоц мөргөөд дараа нь Сенегалын Малал Ндиайетай хүч үзнэ. Энэ бөхийг ялчих болов уу. Юутай ч маргааш эрэгтэй чөлөөт бөхийнхөн маань анхны ялалтаа авах байх аа. Улмаар дэлхийн гурван удаагийн аварга Оросын Билял Махов болон Украин, Турк, Азербайжаны хэн одтой нь манай Чулуунбаттай таарах юм.
Б.Цагаанбаатар Лондонгоос мэдээлэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ