
АНУ-ын гүйлтийн тамирчин, 400 метрийн төрөлд алтан медаль хүртсэн Саня Ричардс-Россыг гүйж байхад анзаарахгүй байхын аргагүй. Тэрээр маш урт, өтгөн үстэй нэгэн билээ. Түүний энэ их үс нь гүйж байх явцад хурдыг нь удаашруулдаг болов уу?
Та өөрийгөө 400 метрийн гүйлтийн уралдаанд оролцож буй тамирчин, бүх энергийнхээ 10 хувийг агаарын даралтыг сөрөхөд зарцуулж байна гээд төсөөлөөд үз. Мөн та нийт гадаргуун хэмжээгээ үсээ задгай тавьснаар 10 хувиар ихэсгэсэн гэж бодъё. Хөдөлгөөн саатуулах болон гадаргуун хэмжээ хоорондоо шууд хамааралтай, тиймээс та үсээ задгай тавьснаар агаарын даралт эсэргүүцэх хүчийг 10 хувиар ихэсгэх болно. Үсээ боолгүй задгай тавьснаар та 10 хувийн 10 хувь буюу 1 хувь илүү чармайлт гаргах шаардлагатай болно. Энэ нь амжилт хэдэн долиор хэмжигддэг спортын хувьд маш их нөлөө үзүүлэх билээ.
Nike компани гүйлтийн хувцаснуудаа 0,023 секундаар хугацаа багасгадаг болгох, гүйлтийн гутлыг илүү хөнгөн, хурдан гүйхэд амар болгохын тулд хэдэн сая ам.долларыг зарцуулдаг. Усанд сэлэгчид усны шилний оосор усан доор эсэргүүцэл үзүүлэхгүй болгохын тулд хоёр давхар малгай өмсдөг. Маш жижиг хүчин зүйлүүд ч ийм төрлийн уралдаанд нөлөөлдөг.
Тиймээс асуултын хариулт нь: Тамирчин Ричардс-Россын үс түүнийг бага зэрэг удаашруулдаг болох нь. Тэрээр 400 метрийн тэмцээнд 0,15 секундээр түрүүлсэн, гэхдээ энэ хугацаа арай бага байх боломж байжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ