Өнөөдөр Японы соёлын өдөр болно

img

Өнөөдөр Японы соёлын өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Үндэсний соёл амралтын хүрээлэнд 17.00 цагаас Монгол-Японы төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Кендамагийн холбоо, “СТ-Арт” зэрэг байгууллагууд хамтран Японы соёлын өдөрлөгийн хүрээнд АХА тэмцээн, хамтлаг дуучдын тоглолт, Косплэй тэмцээнүүдийг зохион байгуулах аж. Тус өдөрлөгт оролцохыг хүссэн хүмүүс кимоно, юката, косплэй, J style зэрэг стилээр хувцаслан ирж үйл ажиллагаанд нэгдэх боломжтой. Японы соёлын өдөрлөгийг “Жэй рок” холбоо, “Анимакс”, “Монсаб”, “Animesgate” байгууллага болон сайн дурын зохион байгуулагчид хамтран зохион байгуулж байна. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ