Рио де Жанейро дараагийн олимпод бэлэн биш

img

2016 оны Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Бразилийн Рио де Жанейро хот авсан билээ. Гэхдээ бразилийн хөлбөмбөгийн домогт тамирчин Пеле өөрийн орныг 2014 оны Дэлхийн цомын тэмцээн болон 2016 оны Олимпийн наадмыг зохион байгуулах боломжид эргэлзэж байгаа гэлээ. Лондонд өгсөн ярилцлагадаа тэрээр “Одоогийн байдлаар байдал тийм ч сайн биш байна. Бид барилга байгууламжийн хувьд бага зэрэг асуудалтай байгаа” гэсэн юм. Харилцаа холбоо болон тээврийн хэрэгсэл хамгийн том асуудал, гэхдээ шийдэгдэх байх хэмээн найдаж байгаагаа хэлсэн юм. “Хүмүүс амархан бүтнэ гэж ярицгааж байгаа боловч, би тэгж бодохгүй байна. Бидэнд хоёрхон жил үлдсэн байна шүү дээ. Би Ерөнхийлөгч Дилматай ярьсан, тэр зохион байгуулалтыг сайн болгохын тулд чадах бүхнээ хийхээ амласан. Гэхдээ бид арай бэлэн биш байгаа” хэмээн нэмэн хэллээ. 2004 Афины олимп болон 2010 онд Өмнөд Африкын Дэлхийн цомын тэмцээний зохион байгуулалтанд үүнтэй яг адил эргэлзээ үүсч байсан юм. Өдгөө 71 настай Пеле хөлбөмбөгийн дэлхийн хэмжээний төлөөлөгч бөгөөд Бразилийн анхны олимп маш их өөрчлөлт авчирна хэмээн итгэж байгаа гэнэ. “Лондонгийн олимпийг зохион байгуулсан компани Бразилийнхыг зохион байгуулна. Лондонгийн зохион байгуулалт үнэхээр гайхамшигтай байлаа. Гэхдээ бразилчууд бидэнд дэлхий нийтэд үзүүлж, сонирхуулах зүйл их бий” гэсэн байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zail zail
2012-09-12
davarchihsan delhiin avarga olimp 2 iig daraaluulaad 1 ulsad ogood baihdaa yahavdee. ene olympiin horoo gej hogiin yumnuudaar duurchihsen yum shig baigaan
2012-08-14