Хятадын Хэбэй мужид тасралтгүй орсон аадар борооны улмаас үер үүсч, Цагаан хэрмийн зарим хэсэг сүйдсэн байна.
Албаныхан хэрмийн эвдэрсэн хэсгийг засахаар ажиллаж байгааг эх сурвалж мэдээлсэн юм. Эвдэрсэн хэсэг ойролцоогоор 35 метр үргэлжилсэн байна. Мөн нэмж эвдрэх боломжтой хэсгүүдийг сайжруулан засах үүргийг эрх баригчид өгчээ.
Хятадын цагаан хэрэм ердөө жуулчид их очдог хэсгүүдээрээ хэвийн хадгалагдаж, огт засан шинэчлэх ажил хийгдээгүй хэсэг ихтэй байдаг аж. Тэдгээр хэсгүүд нь тосгоны тоглоомын талбай болж эсхүл байшин, зам барихад чулууг нь ашиглах болсон байна. Үүнээс яаралтай гадна засч сайжруулах ажиллагаа явагдахгүй бол хэзээ мөдгүй нурахад бэлэн болжээ.
Ц.Мишээл