Одоогоор 75 орон медаль авчээ

img

Зуны олимпийн XXX их наадамд 204 орны тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа. Олимп дуусахад хоёрхон өдөр үлдээд байгаа энэ үед 75 орон медаль аваад байна. Медалийн тоо болон чансаагаараа АНУ 41 алт, 26 мөнгө, 27 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол 37 алт, 25 мөнгө, 19 хүрэлтэйгээр БНХАУ удаахь байрт жагсаж байна. Цаашлаад Англи, ОХУ, БНСУ, Герман, Франц, Унгар зэрэг улс медалийнхаа тоогоор эхний байруудад оржээ. Харин манай улсын хувьд нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 52 дугаар бичигджээ. Гэхдээ Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт маргааш алтын төлөө тулалдахаар болсон тул дээрх байрнаас ургашлах нь гарцаагүй. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oscar_mongolia_love:
Yes togstsogt alt avna tegeher her uragshlahig harnaa
2012-08-11
bebe:
Burhan ibeeh boltugai.Bugdeeree hamtdaa zalbirtsgaaya.
2012-08-11
anjela:
amjilt husie
2012-08-11
alt:
burhan mini alt avaasai!
2012-08-11
HOOE 52 BISH 41 T BNA SHDEE
2012-08-11