
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ.Оюутны виза картын захиалга энэ сарын 25-наас эхлэх бөгөөд Монголын оюутны холбоон дээр захиалгыг авах гэнэ. Жил бүр оюутны хөнгөлөлттэй зорчих виза картыг тойрсон асуудлууд гардаг. Үүний нэг нь орой 21:00 цагаас хойш үйлчилдэггүйгээс мөнгө хураагч, оюутнуудын дунд үл ойлголцол гардаг.
Харин энэ жилээс энэхүү маргааныг шийдвэрлэхээр болжээ. Ирэх сараас виза картаар 21:00 цагаас хойш зорчуулаагүй автобусны дугаар, мөнгө хураагчийн нэр,тухайн цагийг тэмдэглэн авч Монголын оюутны холбоо, Нийслэлийн нийтийн тээврийн газарт өгч болох нь ээ.Ингэснээр холбогдох газрууд нь зохицуулж оюутны эрхийг хамгаалах боломжтой болж байгаа юм байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ