
Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард 12812 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1435 хэргээр буюу 12.6 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (912), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (276), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (140), байгаль хамгаалах журмын эсрэг (64) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлсөн байна.Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 4941 хүн гэмтэж, 613 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 8.5 хувиар өсч, нас барсан хүний тоо 14.1 хувиар буурчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ