
Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулилт “Хааны эрэлд- 2012” маргааш Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхлэх гэж байна. Анх 2003 онд Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулилтаар "Хааны эрэлд" эхэлж байсан. Харин 2006 онд олон улсын сургууль болж өргөжсөн юм.
Энэ удаагийн цэргийн сургуулилтад 15 орны 1000 гаруй цэргийн алба хаагч бэлтгэл хийх бөгөөд БНХАУ, ОХУ, Казахстаны зэвсэгт хүчнийхэн ажиглагчаар оролцоно. Харин Их Британи, БНЭУ, БНСУ, Япон, Канад, Австрали, ХБНГУ, Франц, Сингапур зэрэг 12 орны цэргийн алба хаагч штабын дадлага, хээрийн сургалт дадлага, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламж, хээрийн нөхцөлд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт, цэргийн барилга, инженерийн туршилга солилцох гэсэн таван арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Манай улсаас энэ удаад Зэвсэгт хүчний 600 гаруй цэргийн алба хаагч оролцох юм байна.
Сонирхуулахад, энэхүү сургуульд өнгөрсөн онд ажиглагчаар болон команд штабын сургуульд офицеруудаа оролцуулж байсан ИБУИНВУ, Австра ли, Япон, Шинэ Зеланд зэрэг орны цэргийн баг шинээр оролцож байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ