Ж.Чулуунбат Сенегалын бөхийг яллаа

img

Чөлөөт бөхийн 120 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат эхний тойрогт гоц мөргөөд дараа нь Сенегалын Малал Ндиайетай хүч үзлээ. Энэ бөхийг хоёр үед 1:0, 2:0 оноогоор давамгайлснаар эрэгтэй чөлөөт бөхийнхөн маань анхны ялалтаа авч байна. Улмаар гуравдугаар тойрогт дэлхийн гурван удаагийн аварга Оросын Билял Маховтой манай Чулуунбат барилдах юм. Махов Азербайжаны Ж.Магамедов, Туркийн Т.Акгүль хэмээх хоёр хүнд өрсөлдөгчтэй сүүлийн гац цагийн дотор дараалан барилдаж нилээн тамирдсан байна. 84 кг-ийн жинд О.Үйтүмэн маань Гүржийн Дато Марсагашвилид хоёр үед 1:9, 4:7 оноогоор дийлдлээ. Гүржийн бөх энэ хэсэгтээ шовхлох найдлагатай бөгөөд тэгсэн тохиолдолд Үйтүмэнд хүрэл медаль руу дагаж барилдах боломж бүрдэнэ. Зарим жинд эхнээсээ ширүүн барилдаан өрнөж байна. 60 кг-д битгий таарчихаасай гэж илүүтэй бодсон хоёр бөх Оросын Б.Кудухов, Пуэрто-Рикийн Ф.Гомес нар тэгшитгэлд оноолтоор барилдсан. 2011 оны ДАШТ-ээр аваргын төлөө өрсөлдөж ОХУ-ын давамгайлж байлаа. Мөн 84 кг-д дэлхийн аварга Украины И.Алдатов мөн дэлхийн аварга Узбекистаны З.Сохиевийг эхний тойрогт давамгайлсан ч дараагийн барилдаандаа Европийн хошой аварга ОХУ-ын А.Уришевийг дийлсэнгүй. Яг энэ хэсэгт жинхэнэ гал гарч байна аа, нэг ч муу хүн алга. Сая лав Азербайжаны бөх Г.Нурмагомедов Ираны Э.Лашгариг барилдааны явцад цохиод авлаа. 120 кг-д ноднингийн дэлхийн аварга Беларусийн А.Шемаров АНУ-ын Т.Длагневт "заларчихлаа".                        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

herew ene Orosiig l yalchih yum bol uchirtai yum bna daa. shuud l medali gesen ug...
2012-08-11