Ж.Чулуунбат Маховыг цэвэр ялах дөхсөн ч дийлдэж, тэмцээнээ өндөрлөв
Чөлөөт бөхийн 120 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат эхний тойрогт гоц мөргөөд дараа нь Сенегалын Малал Ндиайетай хүч үзлээ.
Энэ бөхийг хоёр үед 1:0, 2:0 оноогоор давамгайлснаар эрэгтэй чөлөөт бөхийнхөн маань анхны ялалтаа авч байна.
Улмаар гуравдугаар тойрогт дэлхийн гурван удаагийн аварга Оросын Билял Маховтой манай Чулуунбат барилдаж, эхний үед өрсөлдөгчөө хүнд байдалд оруулан 6:0-ээр давамгайлсан.
Бараг цэвэр дарах шахлаа.
Хоёрдугаар үеийн эхэнд дэвжээний захад аз туршин дагуулж шидсэн боловч өөр дээрээ алдан 2 оноо бэлэглэв.
Харин үеийн төгсгөлд тойрч ард гараад нэг оноо авсан юм.
Сүүлчийн үед дэлхийн аварга Чулуунбатыг дэвжээнээс түлхэж гарган 1 оноо авснаараа хожлоо. Маш сайхан боломжийг өөрөө бий болгосон хэрнээ гүйцээн ашиглаж чадсангүй дээ. Ийнхүү гурван удаа түүнтэй хүя үзэхдээ гурвууланд нь гурван үе тулаад өвдөг шороодлоо.
Махов Азербайжаны Ж.Магамедов, Туркийн Т.Акгүль хэмээх хоёр хүнд өрсөлдөгчтэй сүүлийн гац цагийн дотор дараалан барилдаж нилээн тамирдсан байна. Оросын үлэмж биетэн дараагийн өрсөлдөгч Гүржийн Д.Мозманашвилид хоёр үед ялагдсанаар манай Чулуунбатыг дагах барилдааны боломжгүй болголоо.
84 кг-д Гүржийн бөх Д.Марсагашвили Пуэрто-Рикийн Ж.Эспинальд нэмэргүй ялагдсанаар манай О.Үйтүмэн тэмцээнээ дуусгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ