Одоо ганц даваа үлдлээ, Төгсөө !
2012-08-12

Олимпийн аварга хэмээх эрхэм цолны төлөө 10 жинд өрсөлдөх 20 боксчин тодорлоо. Хамгийн хөнгөн жин 49 кг-д Олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Хятадын домогт боксчин Зоу Шимин Тайландын боксчин 2009 оны Ази тивийн аварга Кайо Понгпраюнтай тоглоно. Хоёулаа 30 насны босго хэдийн давсан хашир мастерууд хамгийн сүүлд 2011 оны Бакугийн дэлхийн аваргаар 3-ын даваанд таарч 14:8 харьцаагаар Зоу Шимин ялж байв. Зоугийн хувьд хагас финалд үзсэн Ирландын Барнсд эхний үед хожигдож 2-р үед арайхийж тэнцэн төгсгөлийн раундад оноогоо нөхөн тэнцүүлж шүүгчдийн саналаар ялалт авсан бол Тайланд эр өмнө нь бас хожиж хожигдож явсан ОХУ-ын Айрапьетянтай энэ удаа тэнцүүхэн тоглож ганц онооны зөрүүгээр хожиж гарч ирсэн. Дэлхийн сонирхогчдын боксын өдөн хөнгөн жингийн (Light Flyweigth) сүпер од Зоу хоёрдах удаагаа олимпийн аварга болж хосгүй амжилт тогтооход ганц даваа үлдээд байгаа бол Тайландын армийн түрүүч цолтой боксчин Понгпраюн эзэн хааныхаа хөргийг эх орныхоо сүлдтэй хамт Лондон мандуулахын төлөө бүх боломжоо дайчилна хэмээн андгайлж байна. Олимпийн дараа зодог тайлахаа мэдэгдэж буй хэн хэнийнх нь хувьд сүүлчийн боломж тул гал гарсан ширүүн тулаан гарах нь дамжиггүй.

52 кг-ын жинд Азарбайжан, Итали, Узбекийн олимпийн найдваруудын буулган авсаар гарч ирсэн манай Н.Төгсцогт 2011 оны дэлхийн аварга, Европ тивийн аварга ОХУ-ын армен гаралтай боксчин Алоянд ямар ч боломж өгсөнгүй бүх талаар илүүрхэн хожиж алтан медалийн төлөө Кубын 18 настай залуу тамирчин Робесси Каррасанатай финалд тулалдахаар шалгарлаа. Боксын их гүрэн Кубын 18 настай залуу од, 2011 оны Пан Америкийн аварга Каррасана Япон, Тайланд, Их Британи, Ирландын боксчдтой гялалзтал тоглон ялж хагас финалд үлджээ. Холын зайнаас огцом хурдтай угсраа цохилтууд давтан хийж дайчин довтлон тоглодог энэ залуу хүүдээ Кубачууд 2008 оноос хойш тасарсан олимпийн алтан медалийг аралын эх орондоо эргүүлэн авчрахыг даалгаад буй. Монгол түмэн ч бас аль ч зайнаас ямар ч өрсөлдөгчтэй тоглох чадвартай 20 настай идэр залуу хүүгээ Бээжингийн олимпоос эхэлсэн аваргын буухиаг залгуулан хөх тэнгэрийн эх орныхоо хөрсний дээжээр хийгдсэн тэрхүү медалийг авч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа билээ. Дөрвөн жилийн өмнөх олимпийн финалд манай Э.Бадар-Ууган Кубын боксчин Янкел Лионыг 16:5 харьцаагаар буулган авч арлын орны аранга болгоныг илүүрхэн ялж болдог гэдгийг яруу тодоор харуулсан. Ахин дахин ялж болдог гэдгийг батлан харуулаарай Төгсөө, итгэн хүлээж байна.

Төгсөө маань хэд хоногийн өмнө фэйсбүүктээ ингэж бичжээ. DURVUN JILIIN UMNU BEIJING-IIN OLYMPIIG HARJ, AH NARIINHAA TOGLOLTIIG SHIMTEN UZEJ BAISNAA TOD SANAJ BAINA. TER UYD OLYMP GEDEG MINII HUVID TEER ALSAD GERELTEH OD SHIG L HOL TUSUULUGDUJ BSAN. GESENCH BI ZUVHUN UUND L ZORISON. YMRTAICH ZORILGIINHOO UZUUREES ATGAAD AVLAA. MASH IH BAYARTAI BAINA. ODOO 2HON DAVAA ULDSEN. ZAAVAL TEND HUREHIIG HUSCH BAINA. NADAD HALUUN DULAAN ENERGY ILGEESEN TA BUHENDEE BAYARLALAA.

Олимпийн боксын 56 кг. Олимпийн рингийн эзэн орны Люк Кэмпбелл Ирландын аварга Жон Жо Невинтэй үлджээ. Зөрчил сөргөлдөөн нь спортын талбарт ч тасралгүй үргэлжилдэг хөрш зэргэлдээ хоёр улсын боксчид хөгжөөн дэмжигчдийнхээ хамт "Эксел" ордоныг "эвдэж нураахад" бэлтгэж байгаа. Манай Бадар-Ууганд бэртэл нь саад болоогүй бол, бас Д.Отгондалай маань илт луйвардуулаагүй бол өдийд төвөггүйхэн олимпийн финалд хүрээд зогсож байх байжээ гэдэг одоо тодорхой болж байна. Олимпийн дараа АИБА-ын шийдвэрээр хагас хөнгөн жинд өөрчлөлт оруулж 2 кг дээшлүүлэн 56 болгосон тул манай хоёрт жингээ хасахад ч төвөг багатай болох байж. Аваргын төлөө тоглохоор 2011 оны дэлхийн аварга Кубын Лазарро Албаресийг 19:14 харьцаагаар буулган авч гарч ирсэн энэ Ирланд эрийг Бээжинд манай Бадараа 9:2-оор хожиж байлаа, мөн олимпийн аваргаа орлон Бакугийн дэлхийн аваргаар энэхүү Ирландтай учраа таарсан манай ОУХМ Д.Отгондалай хамаагүй илүүрхэн хожиж хүнд цохилтонд 2 удаа!! дараалан оруулсан боловч эрхэм шүүгчид 18:18 харьцаагаар тэнцүүлэн луйвардаж Ирландын гарыг ичих юмгүй өргүүлж байсныг санаж байна уу? Отгондалай маань Азийн аваргаар тивийн хүчтэй өрсөлдөгчдөө дараалан хожсоор мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхээ авахаар Астанад тоглоод бас л шүүгчийн булхайгаар хожигдсон доо.

60 кг. Хагас финалд гарч ирсэн Украины 5 боксчдоос хамгийн өндөр цол хэргэмтэй буюу Бээжингийн олимп, дэлхийн аварга Васил Ломаченко Кубын залуу Толедог ялж олимпийн хошой аварга цол авах итгэл дүүрэн байгаа. Литвийн Петраускасыг ялж гарч ирсэн Өмнөд Солонгосын Хан Су Чул гэдэг хангуг эр ч амар хурдан буугаад өгөхгүй алалцахаас наагуур үзэх байх. 1976 оны Монреалийн олимпоос эхлэн оролцсон Монголын боксчид хагас хөнгөн хэмээх энэхүү жинд хамгийн сайн тулалдсаар ирсэн сайхан уламжлалтай. Бас л боксчдынхоо түүхэн замналаас бага зэрэг эргэн сөхье. 1976 оны олимпийн рингэнд Ази тивийн хошой аварга гавъяат мастер Хайдавын Алтанхуяг багш маань Монголын боксчдоос анхны ялалтаа байгуулаад Болгарын Цветковтой тэнцүүхэн тоглож хожигдож байсан бол 1980 оны Москвагийн олимпийн рингэнд ОУХМ Галсандоржийн Батбилэг ах маань эхний даваануудад Англи, Данийн боксчдыг 5:0 харьцаагаар "шудраад" Кубын домогт боксчин Анхел Эррератай тэнцүүхэн үзэж хүнд цохилтонд оруулж тоолуулж байсан түүхтэй. Олимд дэлхийн хошой аварга Эррера спортын замналдаа хүнд цохилтонд орж унаж байсан цорын ганц тоглолт тэр болсон гэдэг. 1984 оны Лос-Анжелесийн олимпд тэр үеийн социалист системийн орнуудаас оролцсон бол спортын амжилтын ид оргил үе дээрээ явсан манай гавъяат Нэргүйн Энхбат бас л энэ жинд "юм" дуулгах боломж хангалттай байсан билээ. 1988 оны Сеулийн олимпд тэрээр Унгарын боксчныг хүч техникийн давуугаар, Мароkкийн боксчныг 5:0 харьцаагаар хожиж Шведийн боксчинтой тэнцүүхэн тоглож ялагдан монголын боксчдоос анхны олимпийн медалийг хүртэж байв. 1992 оны Барселоны олимпд гавъяат тамирчин Намжилын Баярсайхан эхний даваанд хий мөргөж дараа нь Гуам улсын боксчныг 15:0 харьцаагаар, дараагийн даваанд Танзанийн тамирчныг 9:6 харьцаагаар хожиж олимпийн хоёрдахь хүрэл медалийг зүүгээд ирж байв. 1996 оны Атлантагийн олимпийн рингэнд гавъяат тамирчин Түмэнцэцэгийн Үйтүмэн Доминиканы тамирчныг 7:1-ээр хожиж олимпийн эзэн орон АНУ-ын боксчин Терранс Гаутенийг хүнд цохилтонд оруулан тоолуулж илүү тоглосон боловч 9:10 харьцаагаар ялуулан америкчууд давуу эрхээ эдлэн тамирчнаа ивээлдээ авч хүрэл медальд хүргэж байсан даа. 2000 оны Сиднейн олимпийн рингэнд 1997 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай болчихсон байсан манай гавъяат Т.Үйтүмэн сүүлд мэргэжилийн боксын дунд жинд Kid Diamond нэрээр Америкт 27 ялалт байгуулж байсан Киргизийн боксчин Алмазбек Раймкуловт 15:4 харьцаагаар хожигдон хоёрдахь олимпоо орхиж байв. 2004 оны Афины олимпийн рингэнд 22 настай У.Мөнх-Эрдэнэ хүү маань мөн л энэ жинд оролцон эхний даваанд Мавритани улсын боксчныг 29:23 харьцаагаар ялж Өмнөд Солонгосын хүчтэй өрсөлдөгч Бэк Жон Сутай сайн үзэж 22:33 харьцаагаар хожигдож байсан. Тэр үед Кубын домогт боксчин Марио Кинделан, Их Британийн Пакистан гаралтай залуу од Амир Хан нар финалд үлдсэн. Бэк Жон Су Амир Хантай ана мана үзэж байсан цаг даа. 2008 оны Бээжингийн олимпд Мөнх-Эрдэнэ маань бас л энэ жиндээ үзэж эхний даваануудад Замбийн боксчныг 12:8, Болгарын хүчтэй тамирчныг 10:3 харьцаагаар буулган авч 4/1 финалд Францын тамирчин Алексис Вастинд 12:4 харьцаагаар хожигдож байсан түүхтэй. Монголын боксчдын хувьд ийм түүхэн замналтай жинд энэ удаа ОУХМ З.Энхзориг оролцож чадсангүй. Тэрээр Бээжингийн олимпийн рингэнд 57 кг-ын жинд тоглож Мароккийн тамирчныг 10:1-ээр хожиж Панамерикийн аварга Кубын Идель Торрентод ганц онооны (9:10) зөрүүгээр хожигдож байсан юм.
64кг. Гуравдахь олимпдоо хүч үзэж байгаа манай гавъяат У.Мөнх-Эрдэнэ гучин настай гэхэд итгэмээргүй залуу эрч хүчтэй хурдтай дайчин тоглож хүрэл медаль хүртлээ. Медалийн өнгөө хувиргахаар манай хүн хэрхэн тоглосныг монголчууд бид мартах учиргүй. Тоглолтын бичлэг хаа сайгүй хадаглагдаж байгаа ч эхнээс нь догдлон үзсэн зарим сэтгэгдэлээ энд үлдээе. Хагас финалд өрсөлдөхөөр Тарас Бульба зохиолд дүрслэгддэг Украины өмнөд нутгийн Сечийн хасаг ёсоор халимгаа засуулсан Денис Беринчик гарч ирлээ. Дэлхийн аварга болон олимпд оролцож буй түүний өмнөх тоглолтуудыг харж байхад өөртөө итгэлтэй дайчин, тэгээд маш хүнд цохилттой, эцэж цуцдаггүй бяртай, нягт сайн боксёр. Манай хүн маш анхааралтай эхлэлээ. Хэрхэн тоглохоо зөв тооцож үнэхээр мэдэрч халз тулаанаас аль болох зайлсхийн угтуулан оновчтой цохиж оноо түүсээр эхний үеийг итгэлтэй сайхан хожлоо. Оноо 6:4, болж байна. 2-р үе эхэлмэгц Беринчик улайран дайрч эхлэв, уухай даа ингээд шартай шар толгойтыг улайруулан замраагүй дайрахаар нь угтуулан тулгасаар анхаарал болгоомжийг нь улам алдуулж оноогоо нэмээрэй. Болсоон, оноо 9:8, манай хүн одоо 3 оноогоор илүү, энэ эрчээрээ төгсгөлийн үеийг дуусгаж чадвал ялалт яалт ч үгүй манайх. 3-р үед Мөнхөө маань бас л тун зөв тоглож байна, харин өөрөө улайран тулж дайраад хэд хэдэн цохилтонд орлоо, хоёр тамирчин үнэхээр хамаг хүчээ шавхан үзсээр, тоглолт дуусахад минут хүрэхгүй хугацаа үлджээ, Украины боксчин заль гаргаж шүдний хамгаалалтаа рингэнд зориуд унагаан дасгалжуулагч руугаа очив, харин гайхалтай нь цэвэрлээд аманд эргүүлж хийхийн оронд шууд бэлэн нэгийг гаргаж ирээд үмхүүлсэн нь тун сэжигтэй санагдав, (бичлэг дээрээс дахин хараарай тоглолт дуусмагц туслах дасгалжуулагч нь амнаас нь хамгаалалт аваад яваад өгч байгаа!!) хэсэг сэхээ авсан Беринчик ингээд дуусвал илт хожигдохоо мэдэрсэн тул хамаг хүчээрээ хажуугаас савж дайрахад манай хүний хамгаалалт задарч таараад оногдчихов, хариуг нь өгөхөөр урагшаа дайраад дахин оногдлоо. Рингийн шүүгч энэ цохилтыг нокаут гэж тооцон тоолоогүй бол ялалт манайх байх байсан. Мэдээж хүнд цохилт тэр тусмаа эцсийн хүчээ шавхсан ийм цохилт оносон тул манай хүний хамгаалалт суларсан дээр украин дайрсаар дахин нэмж хэд цохисонд зогсоогоод дахин тооллоо, гэхдээ Мөнхөө маань хариу болгоныг тэр доор нь хангалттай өгч байсныг үзэгчид бүгдээрээ харсан. Тоглолт дууслаа, шүүгчид харин яагаад ч юм өөрөөр харжээ, 3-р үеийн 180 секундэд Беринчик 17 оноо!!! илүү авч манай хүү дөнгөж 6 оноо авсан гэнэ дээ, арай дэндэнээ. Арван секунд тутамд нэг оноо авч байгаа хэрэг үү? АИБА-ийн шинэ дүрмийн дагуу нокаут буюу хүнд цохилтонд 3 оноо өгч байгааг оролцуулж тооцлоо ч Украины боксчин 10-аас илүү оноо аваагүй, харин манай Мөнхөө арай л илүү олон оносон. Онооны харьцаа 21:29-аар болж Украин ялав. Сүүлийн 3-р үед тоглолтын тактикийн хувьд алдаа гаргалаа, гэхдээ манай хүн урагшаа явсаар дуусгая гэдэг сэтгэл зүйгээр хамаг хүчээ дайчлан тоглосоон. Олимпийн шүүлтэнд олон "НО" байсаар л байна. Украиныг ухраасан бол манай хүнтэй өмнө нь олон удаа таарч хожиж байсан "өст" Куба найз Сотолонго Италийг 15:8-аар төвөггүй ялаад хүлээж байсан юм. Олон жилийн уйгагүй хөдөлмөр бэлтгэл сургуулалтын дүнд олимп, дэлхий, тивийн аваргын медаль титмийг дараалан хүртэж ард түмэндээ амжилт ялалтын баяр хөөрийг эдлүүлсэн гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ маань гайхалтай амжилтын эзэн билээ. Баярлалаа Мөнх-Эрдэнэ ээ!

Д.Цэрэндорж

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
YAMA GOE NITLEL BE STEPENDOPJOO CHI BOL GEGEELEG XVN BNA SHVV BID TOGLOLOTIIG NI BVGD XAPCAN TEP YKIPAAN CEPGEESH XEPGELCIIN BICH BIZ DEE MONGOLIIN XATAN ZOPIGT TOGC BYAP XVVGEE BVGDEEPEI DEELIIN ZAXAA MYSHGAAD DEMSTESTGAAE AAB EEJIIN ACHILAL APD TVMNI XALYYN INEEPEG TOGCOO MOOGII 2PT MINI XVPEX BOLTYGAI YPAGSHAA
2012-08-12
Галигаагийн Баярсайхан:
Олимпийн алтан медалийн буухиаг таслахгүй байх үүрэг, хариуцлага ганцхан Н.Төгсцогтод ногдох шив. Ганц хоёрхон хүний авьяас чадварт найдаж, ажил үйл нь урсгалаараа явдаг манай спортын салбараа гэж... Монголд ийм нэг сайн боксчин байж, сүүлчийн найдвар үлдээж байгаа нь яамай даа. Төгсцогт хүрэл медалийн болзол хангахдаа, сүүлийн минутад илтэд сулбайж байсан. Миний тэр шүүмжлэлийг сонссон юм шиг мөнгөн медалийн төлөө тоглолтдоо алдаагаа зассан байна лээ. Тэгэхээр алтан медаль хүртэх найдвар байна гэсэн үг. Сэтгэлд нь арслангийн зориг, булчинд нь баавгайн хүч нэмэгдэх болтугай!
2012-08-12
Уншигч:
Гоё бичжээ. Энэ хүн боксыг сайн мэддэг гэдэг нь харагдаж байна. харин тэр Галигаагийн Баярсайхан-ы бичсэн сэтгэгдэл ерөөсөө таалагдсангүй. Спорт мэдэхгүй иймэрхүү дуракууд дуугүй л сууж байвал таарна
2012-08-12
Jpns:
2 hon say huntei oron bolj l bnashte chamlaltgui amjilt shu
2012-08-12
Ter angliin Stalkertai togloson n uneheer baharhamaar, shutmeer baisan shuu.
2012-08-12
Галигаагийн Баярсайхан:
Олимпийн алтын буухиаг таслахгүй байх үүрэг хариуцлага ганцхан Төгсцогтод ногдох шив. Ганц хоёр хүний чадварт найдсан Монголын спортоо гэж.
2012-08-12
Jpns:
2 hon say huntei oron bolj l bnashte chamlaltgui amjilt shu
mongol:
bayar hurgie gehdee ter ukraintai hiisen tolgoltiin 3r ueiin bichlegiig sain nyagtlan harah heregtei baisan vum adilhan yadarch sulidsan tamirchin genet shudnii hamgaaltaa soliod mash ih erch huchtei shiruun nudne ergeldeed ih sonin bolson baisan vum ta nar bichlegiig ahiad neg sain haraarai shudnii hamgaaltaa soliod shuud dairaad negel hongon bolchihson baigaa gehdee manai hun sain togolson golno ene setguulchiin bichsen shig no shuugchid bolon dasgaljuulagchid baigaa manai bagsh dasgaljuulagch nar shuultiin bulhai deer haaya ch gesen tamirchiniihaa ireeduig ner hundiig bodoj anhaarah heregtei bna
2012-08-12
bor khuudee bayarlalaa
2012-08-12
Tugstsogt:
Tugstsogt togloltiin omno akh nariikhaa Beijind yaj togloj alt mongo awsan bichlegiig vz Uganaagiin Kubiig yaj yalsaniig khar tegeed l chamd itgel dvvren bolno.18tai zaluu khurdtai l baikh gekhdee chi turshlagaar khamaagvi ilvv,taiwan ukhaantai toglooroi
2012-08-12
Mgl:
Thai zaluu china 2 serdambiin jind orsoldson yum bna. Serdamba oligtoi bsan bolch......... Daanch chadsangui dee
2012-08-12
mgl:
Bi bur ter thailandiin boxchiniig yamar ikh demjij alt avaasai gej baivaa, harin hojiliig ter muu chinad ogchih yum . Thai zaluu devjeen deer ikh hetsuu bdaltai uldeed uilj bsan shuu
2012-08-12
Mgl:
Ter muu ukraini ashgui mungu avj .cubiin zaluu alt avjee. Ter cuba zaluu end canadad bdag somolian geed muuhai haruudtai adilkhan haragdaad baihiin . Manai muugii hoorhon haragdaj bna http://www.london2012.com/photos/latestpictures.html#gold-medallist-roniel-iglesias-solotongo-cuba-poses Iishee orood zuragiig ni harnuu
2012-08-12
Irgen:
Сайн тоглосон, үнэхээр хүчээ шавхаж, эцсээ хүртэл тулалдсан шүү. Баярлалаа. Мөнхэрдэнээ.
2012-08-12
Ter shudnii hamgaalaltaa zoriud solisnii daraahi 90 secunded l bux yum uur bolson. Dasgaljuulagch zuv togloh arga zaaj ugsun. Manai treneruud ter ued togloltiig zogsoogood mun hariu meh zaaj uguh bolomj gargaagui. Hairan mungu, alt avah bolomj. Boditoi bolomj baisan yum shuu!!! ER N NIIT OLIMPIIN TURSHID MANAI TRENERUUD UNEHEER YU CH ZAAJ ZUVLUJ UGCH CHADAHGUI YUM.
2012-08-12
Altiin daitai mungu altiin daitai hurel avch bna doo manaihan.....munh-erdene bol gaihaltai saihan zaluu mundag ch zaluu.....huuhnuud zugeer l chamd end nurj unaj bna.......
2012-08-12
За яахав дэ муусайн хохлынууд Хүрэлч гэсэн медаль Сайн байсан шүү Мөнхөө
2012-08-12