Медалийн тоо чанараар АНУ түрүүлэх нь тодорхой болов

img

Зуны олимпийн ХХХ наадам хаалтаа хийх цаг мөч айсуй. Хаалтаас өмнө өнөөдөр 15 спортын төрөлд медалийн эзэд тодорно. Үүнийг эс тооцвол олимпийн баатрууд хэдийнэ төржээ. Яг одоогийн байдлаар олимпийн амжилтыг медалийн тоо, болон чанараар АНУ-ын баг тамирчид тэргүүлсэн хэвээр байна. Хятадуудаас хоёрхон алтан медалийн зөрүүгээр илүү байсан бол одоо 6 алтаар тэргүүлжээ. Одоо эзэд нь хараахан тодроогүй байгаа алтын төлөө БНХАУ-аас өрсөлдөх тамирчид үлдээгүй. Харин АНУ-ын сагсан бөмбөгийн ""Мөрөөдлийн баг" аваргын төлөө Испанийн шигшээтэй үлдээд байгаа юм. АНУ 44 алт, 29 мөнгө, 29 хүрэл буюу 102 медальтай хол тасарсан бол манай өмнөд хөршийн тамирчид 38 алт,  27 мөнгө,  22 хүрэл буюу 87 медальтай удаалж байна. Харин гутгаар байранд гэрийн эзэд буюу Их Британийн баг тамирчид нийт 62 медаль ба тэдгээрийнх нь 28 нь алтан медаль бүхий амжилтаар бичигдэж байна. Оройхон гараад ширүүхэн дайрсан манай хойд хөршийн тамирчид 21 алтаар 4-рт, БНСУ 5-рт бичигджээ. Манай улсын хувьд 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар 57-р байранд бичигдэж байна. Ингээд уншигч та бүхэн Лондоны олимпод медаль хүртсэн орнуудын дэлгэрэнгүйг үзнэ үү. Н.Өрнө      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganbaatar:
Mongol uls Olimpiin horooniihoo udirdlagiig solih heregtei. 79 ornoos 57-d jagsaj, Malaiz, Enetheg, Tailandtai chatsna gedeg bol emgenel. Beejin 2008-aas 20-iod alhmaar dooshilloo. Hulsee huchee shavhan amjiltiin tuluu zutgesen niit tamirchiddaa BAYRLALAA!
2012-08-13
USA 1d orson ni saihan hereg bailaa, tegehgui Chinanuud bur arai l dendeed bsan ym
2012-08-13
монгол:
АМЕРИКУУД САЙН БАЙНА. ХЯТАДУУДЫН ӨМНӨ ГАРДАГ. ОЛОН ХҮНИЙГ ЗОВООН БАЙЖ ХЭДЭН МЕДАЛЬ АВЧИХААД БАГА ЯСТАНУУДЫНХАА ТАРХИЙГ ЯАЖ УГААЖ БАЙНА ЭНЭ Х УЖАА НАР. КОМУНИСТ НАМЫН АЧААР, ОДОО БИД ДЭЛХИЙГ ЭЗЭРХИЙЛЭХ ЁСТОЙ ГЭСЭН МЕССЕЖ ЯВУУЛААД БАЙНА Л ДАА.
2012-08-12
tuya:
manaih 1 alt avchihval ch boloh geed l bna daa
2012-08-12