АНУ-ын эмэгтэй сагсан бөмбөгчид олимпийн аварга боллоо

img

Өнөөдөр олимпийн талбарт 15 спортын төрөлд медалийн эзэд тодорно. Түүний дотор сагсан бөмбөгийн эрэгтэй тамирчдын алтан медалийн төлөөх тоглолт АНУ, Испанийн шигшээ багийн дунд явагдах юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн аваргын алтан медалийг АНУ-ын шигшээ багийн бүсгүйчүүд хүртээд байгаа юм. Тэд ОХУ-ын эмэгтэй сагсан бөмбөгчдийг хожиж гарч ирсэн Францын шигшээг 86:50-ийн харьцаагаар илт илүүрхэн ялсан юм. Харин хүрэл медалийн төлөөх тоглолт ОХУ, Австралийн шигшээгийн дунд болж далайн орны бүсгүйчүүд 83:74-өөр ялснаар хүрэл медалийн эзэд болцгоосон. Н.Өрнө            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ