
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 22.00 цагаас олимпийн сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн алтан медалийн төлөө АНУ-ын "Мөрөөдлийн баг", Испанийн шигшээ багууд тулалдана.
Энэ бол мэдээж хэрэг сагсан бөмбөгийн хорхойтон хүүхэд залуусын дөрвөн жил тутам нэг удаа үзэхээр хүсэн хүлээдэг мөч билээ.
Харин 18.00 цагаас Аргентин болон ОХУ-ын шигшээ багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
Ману Жинобили тэргүүтэй Аргентинчууд шөвгийн наймд Бразилийг сөхрүүлсэн ч АНУ-ын шигшээд бут ниргүүлсэн.
Харин Оросууд Литвийн хүчирхэг шигшээг хожсон ч Испаничуудыг бараагүй юм.

Ц.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ