
Өнөөдөр олимпийг зорьсон манай улсын 29 тамирчнаас сүүлийн буюу 2 тамирчин Лондоны олимпийн талбарт өрсөлдөх юм.
Нэг нь мэдээж хэрэг манай ширэн бээлийтэн Н.Төгс-Очир 52 кг-ын жинд алтан медалийн төлөө боксын эх орон Кубын Роббеси Каррасанатай тулалдах юм.
Тэгвэл олимпийн наадмын нээлтийн ёслолд Монгол Улсынхаа далбааг өргөн тугчаар оролцсон марафонч МУГТ Б.Сэр-Од өнөөдрийг хүртэл тэсэн ядан хүлээсээр өөрийн зорьж ирсэн төрөлдөө өрсөлдөх гэж байна.
Хөнгөн атлетикийн олон төрлүүдээс хамгийн сүүлд явагддаг эрэгтэйчүүдийн марафон өнөөдөр манай цагаар 18.00 цагаас эхэлнэ. 105 марафончдын дотор манай тамирчин багтаж гараанаас гарна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ