Олимпод барилдсан эмэгтэй бөхчүүдийг чансаагаар нь эрэмбэлжээ
Лондоны олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 66, 96 кг-ын барилдаанууд өнөөдөр болж медалийн эздээ тодруулах юм.
Тэгвэл чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаан өнгөрсөн 7, 8-ны өдрүүдэд болж шилдгүүдээ шалгаруулсан.
Манай улсаас 63 кг-ын жинд барилдсан МУГТ С.Батцэцэг 32 жил тасраад байсан чөлөөтийнхний медалийг хүрэл медаль болгон авчраад байгаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдааны дараа бөхчүүдийг чансаагаар нь эрэмбэлснийг сонирхуулья.
Манай бөхчүүд болох 48 кг-д барилдсан Д.Отгонцэцэг 9-рт, 55 кг-д С.Бямбацэрэн 17-рт, 63 кг-д С.Батцэцэг 3-рт, 72 кг-д О.Бурмаа 8-р байранд тус тус эрэмбэлэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ