Марафоны зам дуусах дөхөж байна

img

Эрэгтэйчүүдийн марафон дуусах дөхөж байна. Одоогоор 35 км орчим замыг марафон гүйлтийг өнгөлөгчид туулаад байна. Гүйлтийг Кени улсын марафончид болох дэлхийн хошой аварга Абел Кируи, Уилсон Кипротич нар тэргүүлж араас нь Уганда, Бразил, Япон улсын гүйгчид нэхэж байна. Манай марафонч МУГТ Б.Сэр-Од одоогоор 43-р байранд бичигдэж явна. Марафоны зам талдаа ортол манай гүйгч эхний 20 хавьцаа бичигдэж байсан ч 30-35 км-ын замд хойш сууж эхэллээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ