Удахгүй алтан медалийн төлөөх боксын тулаанууд эхэлнэ

img

Манай цагаар 20 цаг 30 минутаас МУГТ Н.Төгсцогт олимпийн аварга хэмээх эрхэм алдрын төлөө боксын эх орон Кубын Роббейси Каррасанатай тулалдсанаар өнөөдрийн эрэгтэйчүүдийн боксын таван жингийн алтан медалийн төлөө тоглолт эхэлнэ. Манай боксны тулааны дараа  20.45 цагаас 60 кг-ын алтан медалийн төлөө Укрианы Васил Ломаченко, БНСУ-ын Хан Сончул, 21.15 цагаас 69 кг-ын жингийн алтын төлөө Казакстаны Серик Сапиев, Их Британийн Фредди Эванс, 21.45 цагаас 81 кг-ын жингийн аваргын төлөө ОХУ-ын Егор Мехонцев, Казакстаны Адилбек Ниязимбетов, 22.15 цагаас +91 кг-ын аваргын төлөө Италийн Роберто Каммарелле, Их Британийн Энтони Жошуа нар тус тус тулалдана. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ