
Лондоны олимпийн эрэгтэйчүүдийн марафоны гүйгчид гараандаа орсоор байна. Африкийн марафончид уламжлал ёсоор эхний гурван байрыг эзэллээ.
Угандагийн марафонч Стифен Кипротич 2 цаг 08 минут 01 секундэд марафоны замыг туулснаар олимпийн алтан медалийн болзлыг хангаж Кени улсын гүйгчид болох дэлхийн хошой аварга Абел Кируи 2 цаг 08 минут 27 секунд, Уилсон Кипротич 2 цаг 09 минут 09 секундын хугацаанд гүйлтийн замаа туулан мөнгө, хүрэл медалийг хүртээд байна.
Харин манай улсыг төлөөлөн марафоны төрөлд оролцож буй Б.Сэр-Од 2 цаг 20 минут 10 секундын амжилттайгаар 105 тамирчнаас 51-р байранд бичигдлээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ