Н.Төгсцогт мөнгөн медалийн эзэн боллоо

img

Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт олимпийн мөнгөн медаль хүртлээ. Хамгийн залуу гавьяат тамирчин маань ийнхүү хамгийн залуудаа олимпийн мөнгөн медальтнаар тодорлоо. Манай ширэн бээлийтэн эх орондоо олимпийн 24 дэх медалийг ийнхүү авчирч байна. 2008 оноос хойш тасраад байсан боксын эх орон Кубын олимпийн алтан медалийг залгах үүрэг хүлээсэн Кубын боксчин Робейси Рамирез Каррасанатай манай Н.Төгсцогт маш өрсөлдөөнтэй тоглолт хийлээ. Эхний үед 1 онооны зөрүүгээр дутуу байсан бол хоёрдугаар үед оноо тэнцүү авч шийдвэрлэх сүүлийн үед 2 онооны дутуугаар дуусгаснаар нийлбэр дүнгээр 14:17-гоор манай тамирчин хожигдож олимпийн мөнгөн медаль хүртэх боллоо. Азербайжан, Итали, Узбекийн олимпийн найдваруудыг буулган авсаар эцэст нь мөнгөн медалийн төлөө 2011 оны дэлхийн аварга, Европ тивийн аварга ОХУ-ын боксчин Миша Алояныг илт давуу ялж ийнхүү алтын төлөө тулалдах эрхээ авсан билээ. Нийт ард түмэн, уншигчдынхаа өмнөөс Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогтдоо баяр хүргэе. http://www.youtube.com/watch?v=kyy4Rb-lbMg&feature=player_embedded

СЭТГЭГДЭЛ БИЧИХ