Гишүүдэд Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаaр танилцууллаа
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Байнгын хороогоор дэмжигдсэн уг хуулийн төслийг дэмжсэн уур амьсгалтай байна. Хууль санаачлагчид гишүүдийн асуултуудын хүрээнд хариулж, Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар танилцуулсан бөгөөд, хуулийг хэрхэн өөрчлөх тухай хуулийн төсөл болохыг танилцууллаа. Мөн Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд уг нэмэлт, өөрчлөлтийг тодорхой ямар дэгийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх ёстойг хуульчлах зайлшгүй шаардлагыг харгалзан уг хуулийн төслийг санаачилсан гэдгээ хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ