Улаанбаатарт бороо орно

img

Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо үргэлжлэн  орохыг анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төв болон говийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр  бороо орно.  Салхи  нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг болон зүүн зүгийн нутгаар 20-25 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус,  бусад нутгаар 14-19 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээ  секундэд 4-9 метр. 17-19 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ