Орон сууцтай холбоотой мэдээлэл өгөх сургалт болно

img

“Шинэ орон сууц-2012” намрын уламжлалт төрөлжсөн үзэсгэлэн энэ сарын 17-19-нд МҮЭСТО-д гарахаар боллоо. Барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны “Координат инфо” төвөөс зохион байгуулах тус үзэсгэлэнд орон сууцны барилгууд, амины орон сууцны компаниуд оролцохын зэрэгцээ банк, санхүү болон даатгалын байгууллагууд оролцож, иргэдэд цогц мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 17-ны 14.00 цагт сургалт семинар зохион байгуулах бөгөөд үүнд “Координат төв”-өөс орон сууцны барилгын үнэ, байршлын мэдээллийг танилцуулах, ЗТБХБЯ-наас орон сууц худалдан авахад анхаарах зүйлс, талбайн хэмжээг хэрхэн тооцох, мөн орон сууц захиалах гэрээний нөхцөлд анхаарах зүйлсийн талаар хуульч мэдээлэл, зөвлөгөө өгөх аж. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yag unen gangar unendee butehgui shuu bitgii zahialaarai humuusee
2012-08-13
Гангарын Ногоон төгөлийн байрууд зогсоол байхгүйгээс хүмүүсийг маш их бухимдуулж байна. Шөнө унтуулахгшүй байшин барина, агаарын тоосжилт ихтэй, зэвтэй ус 3 сар гоожоод хэлэхээр тоохгүй юм. Дөнгөж ашиглалтанд орсон байр гэхэд сантекник, эвдрэл гэмтэл ихтэй. Хэн гэдэг эрх мэдэлтэн шаардлага хангахгүй байранд зөвшөөрөл өгсөн бэ? Бат үүл гуай таны гаргасан тушаалууд цаасан дээр л үлдэх гээд байна. Шөнө унтуулж амруулахгүй барилга барьж банЗогсоолгүй барилга бариайд одоо хэдхэн зогсоолоо зах зээлийн үнэлгээнээс хэд дахин илүү үнээр зарах гээд байна. Энэ шударга өрсөлдөөнүү? Хууль бусаар Гангарын эзэд баяжиж, тэднийг эрх мэдэлтэн эвээснийхээ төлөө хахууль авч, жирийн иргэд хохирч болохгүй биздээ
2012-08-13