З.Баянсэлэнгэ шүүгдэнэ
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд маргааш шүүх хурлын тов гарчээ.
Тэднийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар үндэслэн буруутгаж байгаа юм.
Сануулахад, Өнгөрөгч арваннэгдүгээр сарын дундуур экс-Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилсны саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, нийслэлийн прокурорын газрын гадаа жагсаал зохион байгуулахдаа прокурорын биед халдсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ