ҮТЕГ-ын дэд дарга хуурамч баримт үйлдсэн хэрэгт татагджээ

img

Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт сэжиглэгдэн өнгөрөгч зургадугаар сараас Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгуулж эхэлсэн  Үндсэний татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг өнгөрөгч долоо хоногт саатуулсан тухай мэдээллийг өмнө нь  хүргэсэн билээ.

Зарим нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээр сэжигтнээр татагдсан Ж.Батбаяр нь албан тушаалаа ашиглан  найман томоохон  аж ахуйн нэгжийн татварыг хуурамч баримт үйлдэн хөнгөлсөн хэрэгт татагдан хоригджээ.

Түүнд эрүүгийн хэрэг үүсгэх  болсон нь   тус газрын  дотоод хяналт шалгалтын ажилтнууд анх хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийн талаар АТГ-т мэдүүлснээр Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна.

Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Хавтаст хэрэгт хавсарсан нотлох баримтуудыг шинжлэн судлахаар шинжээчид ажиллаж байгаа аж.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Батбаяр бол гаальд байхын л авлига авч сурсан баян шүү дээ,
2012-08-14
Uls turiin neg yum baigaa biz dee. Oron nutgiin songuuli duhuj baina. Nutag usandaa gaigui ner nuluutei bolohoor Anandbazar shig l boloh vii dee. Tsaadh sanaa bol magadlaltai
2012-08-13
Arai ch dee. ene humuusiin zan avir gargaj baigaa ni sonin baina. Yasan hunii muud durtai yum. odoo ch hun chanar gej alga bolj dee hunii umssun zuusen nud unagaad hun er luuvangaa idne uu, laagaa idne hend heregtei yum
2012-08-13
Баянаа:
Өө үхсэн баас, иймхэн ял оноогоод хэзээ авилгалаас салах юм бэ, нэртэйгээр нь төрийн одонгоор шагначихаач
2012-08-13
3sar baeivchlah yaltai genuu kkk unen aliaanmaa tegvel shalgaj yaadgiin be
2012-08-13
zo:
9909abbb zarna. 96265008
2012-08-13
Гангарын Ногоон төгөлийн байрууд зогсоол байхгүйгээс хүмүүсийг маш их бухимдуулж байна. Шөнө унтуулахгшүй байшин барина, агаарын тоосжилт ихтэй, зэвтэй ус 3 сар гоожоод хэлэхээр тоохгүй юм. Дөнгөж ашиглалтанд орсон байр гэхэд сантекник, эвдрэл гэмтэл ихтэй. Хэн гэдэг эрх мэдэлтэн шаардлага хангахгүй байранд зөвшөөрөл өгсөн бэ? Бат үүл гуай таны гаргасан тушаалууд цаасан дээр л үлдэх гээд байна. Шөнө унтуулж амруулахгүй барилга барьж банЗогсоолгүй барилга бариайд одоо хэдхэн зогсоолоо зах зээлийн үнэлгээнээс хэд дахин илүү үнээр зарах гээд байна. Энэ шударга өрсөлдөөнүү? Хууль бусаар Гангарын эзэд баяжиж, тэднийг эрх мэдэлтэн эвээснийхээ төлөө хахууль авч, жирийн иргэд хохирч болохгүй биздээ
2012-08-13
огоо:
ийм хэрэгт ийм бага шийтгэл оноох гэж үү
2012-08-13
иргэн:
С.Эрдэннийн хонзонгийн үйлдэл биш бол яахав дээ
2012-08-13
тийштээ тэр компаниудын нэрийг тавь
2012-08-13
Тэр 8 компанийн нэрийг нийтэл ларлаарай. Хөгийн компаниуд вэ. Худлаа наанаа нийгмийн хариуцлага яриад ардуураа шал өөр юм шийж яваа гарууд байгаа даа...
2012-08-13
тийм байна штэээ
2012-08-13
Altan tsag zuutsiimuudaa kkk
2012-08-13