Үйлдвэрчний эвлэл татвараа нэмжээ
2011-10-26

Үйлдвэрчний Эвлэлийн байгууллага гишүүдийнхээ татварыг 2400 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Өмнө нь гишүүдээсээ 1000 төгрөгийн татвар хураадаг байсан тус холбоо татварынхаа үнийг ямар шалтгаанаар нэмсэн талаархи мэдээлэл гишүүдэд нь одоогоор алга байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн  эрхийн тухай 1991 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Үйлдвэрчний эвлэлүүд нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллана.”, мөн хуулийн 7.2 дахь хэсэгт “Үйлдвэрчний эвлэлүүдийн эд хөрөнгө нь гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагаа явуулахад шаардагдах бусад эд юмсаас бүрдэнэ.” хэмээн заасан бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар гэдэг нь гишүүд өөрсдийнхөө өмнө тулгарч буй нийгмийн болон хөдөлмөрийн харилцаан дахь асуудлуудаа хамтарч шийдвэрлүүлэхийн тулд өөрсдийн байгуулсан, нэгдсэн Үйлдвэрчнийн холбоонд цалин хөлснөөсөө сайн дурын үндсэн дээр төлж буй шимтгэл юм.

Үйлдвэрүүдийн холбооны 2009 оны тавдугаар сарын 16-ны өдрийн VIII бага хурлаар батлагдсан холбооны дүрэмд гишүүдийн татварын хувь хэмжээг Холбооны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нэгээс хувиас доошгүй байна.”, мөн дүрмийн 8.5 дахь хэсэгт “Үйлдвэрчний эвлэлийн татварын 30 хувийг Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд, 70 хувь нь үндсэн нэгжийн хооронд үлдэнэ” хэмээн заасан байдаг аж.

Shuud.mn
Сонин хачин
үйлдвэрчний эвлэл яагаад эзнээс нь асуулгүй гишүүн болгоод цалингаас нь татвар аваад байдаг юм болоо
2011-12-14
¯éëäâýð÷èí òàòâàð öóãëóóëàõààñ ººð ÿìàð àæèë õèéæ áàéíà. Áàãø, ýì÷ ãýñýí õýäõýí õ¿ì¿¿ñèéã óðäàà áàðüæ íèéãýì ¿éì¿¿ëýõèéã áîëèî÷. Îðîí íóòàãò àæèëëàõã¿é áàéíà ø¿¿ äýý
2011-11-01
Buruu dutuu medeelel bna
2011-10-26