“Инээмсэглэж буй Туул гол” аян зохиогдоно

img

Энэ сарын 15-нд “Инээмсэглэж буй Туул гол” аяныг зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд Тэрэлжийн ойролцоо Туул голын 500 кв.метр талбайг цэвэрлэх юм байна. Хэрэв аянд оролцох хүсэлтэй хүмүүсийг “Түшиг” их дэлгүүрийн урд байрлах “UB Kebab”-д очиж бүртгүүлээрэй  хэмээн уриалж байна. Мөн байгууллага, хамт олноороо тус арга  хэмжээнд оролцвол аяныг зохион байгуулагч болох нийслэлийн "Хүүхдийн холбоо"-ны зүгээс урамшуулал олгох гэнэ. Аяны зорилго нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, орчин тойрноо цэвэрхэн байлгахад оршиж байгаа аж. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ