К.Номинжин: Би бүх насаараа бясалгах тангараг өргөсөн

img

Дуучин К.Номинжинг фэнүүд нь чамгүй сайн дуулчихдаг, бас хүмүүнлэгийн үйлст зүтгэдэг уран бүтээлч төдийгүй бясалгал хийх дуртайг нь ч мэднэ. Байгальд элэгтэй дуучин маань ан амьтны эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцдог учраас махны төрлийн хоол хүнс хэрэглэдэггүй. Бас олон улсын хүндтэй сэтгүүлд зориулан салатны навчаар биеэ ороож “Амьтад ч бас бидэнтэй адилхан” гэсэн уриалгатай зургаа авахуулсан нь “Хамгийн царайлаг хүмүүнлэгийн үйлстэн” гэх алдрыг дагуулжээ. Харин энэ удаа түүнээс уран бүтээл, хүмүүнлэгийн үйлс бус бясалгалынх нь тухай асууж тодруулсан юм. -Бясалгалаар хичээллэдэгийг тань мэднэ. Бясалгаад удаж байна уу? -Би Аръяабал бурханы номын цогцсоор бясалгадаг. Энэхүү бясалгал нь энэ яваа насандаа өөрийнхөө дотоод мөн чанартай холбогдож, хэн бэ гэдгээ ухаарч, төгс гэгээрэх боломжийг олгодог. Би бол авшиг хүртсэн хүн. Бясалгаад долоон жил болж байна. Авшиг хүртэхдээ таван сахил сахиж, бүх насаараа буюу өдөр бүр хоёр цаг гучин минут бясалгах ам тангараг өргөдөг. Сахил санваарын тухайд гэвэл амьтны амь хөнөөхгүй, үүн дотроо амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Мөн худал ярихгүй, хулгай хийхгүй, садар самуун явахгүй, хорт бодис хэрэглэхгүй гэсэн сахилуудтай. -Бясалгалаас та яг юуг авдаг юм бэ? -Тэнгэрлэг дээд оршихуйнуудтай холбогдож, ертөнцийн нууцад нэвтэрч болно. Хамгийн чухал нь сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг. -Танай гэр бүлийнхэн бүгд ийм шүтлэгтэй юу? -Тийм ээ, манайхан бүгдээрээ шүтлэгтэй, бурханлиг хүмүүс. Бүх шашныг хүндэлж, харьяалагддаг гэж хэлж болно. Шашин бүр л ёс суртахуунтай, сайн сайхан амьдарч, зөв үйл хийхийг сургадаг шүү дээ. Энэтхэгт амьдрах хугацаанд бурханы шашны мөн чанарыг бага ч атугай ойлгох боломж надад олдсон юм. Долоон настайдаа Дээрхийн гэгээн Далай ламыг ном тавихад сууж байснаа ер мартдаггүй. Миний хувьд хүн болж төрсний цаад утга учрыг ойлгохгүй бол амьдраад хэрэггүй гэж боддог. Бид яагаад түнэр харанхуйн дунд амьдрах ёстой гэж. Тийм учраас л би шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадаагүй ертөнцийн нууцад бясалгалаар дамжин хүрэхийг хүсдэг. Сонирхолтой нэгэн жишээ ярья л даа. Бурхан багш 2500 гаруй жилийн өмнө шавь нартаа “Ус уухдаа адислаж уугаарай, үүн дотор амьтан байдаг юм шүү” гэж сургасан байдаг. Тухайн үед шавь нар нь “Багш юу яриад байгаа юм бол. Аягатай усан дотор амьтан байхгүй л байна шүү дээ” гэж гайхширцгаасан гэдэг. Мэдээж тухайн үед усан дотор нян, бактер байдгийг нээгээгүй байсан. Гэтэл бурхан багш 2500 гаруй жилийн өмнө төгс гэгээрсэн байсан учраас нян бактерийг харж л дээ. Үүнтэй адил бид бясалгалаас Эйнштейн болоод  ч олж чадахгүй тийм их мэдлэгийг авч чадна. Намайг бясалгал хийдэг гэхээр хүмүүсийн сэтгэлд бараг хуврага хүн мэтээр төсөөлөгддөг байх. Гэтэл тийм биш шүү дээ. Би уран бүтээлч хүн учраас дуулж, бүжиглээд маш хөгжилтэй амьдралаар амьдардаг. Номын амьдрал, энгийн амьдрал хоёрыг хослуулж болохын үлгэр жишээ нь өөрийгөө гэж боддог шүү. -Ерөөсөө уйддаггүй юу? -Үгүй дээ, надад уйдах байтугай амьсгалах зав ч гардаггүй гэж худлаа яриад яахав. Ямар ч байсан, маш завгүй байдаг. Авшиг хүртвэл өдөрт доод тал нь хоёр цаг, гучин минут бясалгадаг. 24 цаг ч бясалгаж болно. Тийм болохоор зав гарвал бясалгадаг, эсвэл хийх ёстой зүйлээ л хийж суудаг даа. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene unen shuu, tuilshirch bolohgui, mahaa ch ideh uedee idne, tsagaan ideegee ch idne, tuv asiin undurlugt
2013-01-14
Цагаан хоол иддэг өвсөн тэжээлтэнүүд Энэтхэгт очиж амьдарвал таарна даа. Монголчууд махчин болоод мах идээд байгаа юм биш. Цаг агаар маш хүнд идсэн жаахан мах өөхнийхөө ачаар л амьдардаг юмаа. Тэгээд ч эрдэмтэд мах иддэг хүмүүс илүү ухаантай байдгыг батлаад удаж байна даа.
2012-11-23
ene unen shuu, tuilshirch bolohgui, mahaa ch ideh uedee idne, tsagaan ideegee ch idne, tuv asiin undurlugt
Amjilt husie
2012-08-15
БББ:
Бясалгалд орж авшиг авсан л бол хамгийн багадаа л өөрөөс нь дээш таван үеийнх удам нь муу заяанд төрөхгүйгээр төрөл нь дээшэлдэг тул охин нь эцгийнхээ төлөө хамгийн том буянг хийж байна гэсэн үг шүү. Ийм мах иддэггүй веган бясалгагчид монголд хэдэн мянгаараа эв эрүүл сав саруул хэдэн жил бясалгалаа хийгээд амьдаараа бурхан болж гэгээрэлд хүрэхээр зүтгэж байна даа.
2012-08-14
tunga:
manai mongoliin nohtsold tsagaan hool ideed hol yavahugi ee.boon ovchii uuruud l bolno.
2012-08-13
topon dotpooc vcpex gej bgaa vlgept gapdag xap mangac chig sypeg bna
2012-08-13
ene odoo ya be ganbaldiin oxin nomin bna shvv dee aabiigaa toodoggvi xvn baycalgal xiigeed gegeepeed baidag genee oopiigoo epxalamdax geed yadaj ee nepen deepee jin nimeed bac obgoo xochin angilaap coliod tenegtej ogchee aabaa tooxgvi gomdooj bga yam chin naad bypxan chin neg odop nipgene dee xe xe
2012-08-13
бясалгал хийгээд гоё юм аа.
2012-08-13
ene huuhni torson etseg ni neg mongol zaluu baidag.eej ni gadni huntei suuj,hoit etsgeeree ovogloh bolson.nas chin yavj bna,Ganbold chamaas yum guihgui.aavtaigaa ochij zolgo,malaa!
2012-08-13
БББ:
Бясалгалд орж авшиг авсан л бол хамгийн багадаа л өөрөөс нь дээш таван үеийнх удам нь муу заяанд төрөхгүйгээр төрөл нь дээшэлдэг тул охин нь эцгийнхээ төлөө хамгийн том буянг хийж байна гэсэн үг шүү. Ийм мах иддэггүй веган бясалгагчид монголд хэдэн мянгаараа эв эрүүл сав саруул хэдэн жил бясалгалаа хийгээд амьдаараа бурхан болж гэгээрэлд хүрэхээр зүтгэж байна даа.
spook:
Hairan saikhan huuhen. Ingej evdreh gej dee. Uneheer haramsaj baina. kkk. Za za joke blaa shuu. Nominjin saihan ch huuhen sain ch hun. Zuv bodloor zuv amidarch yavaa negen bodgali yum shuu dee. Ene nasandaa gegeerliin chinadad hurehiig husen eruue! PS: um hum bol niiluulj baigaa biz dee. Arai ternees garahgui biz dee?
2012-08-13
minion:
estoi zuw setgeltei zuw yawdaltai ohin yumaa uulaasaa tengerlig zayanii hun bna Mongoliin mine ohid bugd iim boloosoidoo gadnaa ch gangan dotroo ch gangan
2012-08-13