"Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалт эхэллээ

img

Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нээлттэй нийгэм форум, шүүгчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа “Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалт өнөөдөр Нээлттэй нийгэм форумын байранд эхэллээ. Сургалтад шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн төлөөлөл оролцож байгаа юм. Мөн Японы Нагояагийн их сургуулийн профессор Ясутомо Моригива урилгаар оролцож “Шүүгчийн ёс зүйн философийн үндэс", “ХБНГУ болон Япон Улсын шүүгчийн ёс зүйн харьцуулсан судалгаа” сэдвээр лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Ясутомо Моригива нь ИБУИНВУ, ХБНГУ-ын шүүхийн сургалтын байгууллагад шүүхийн эрх зүйн нэг институци болох шүүгчийн ёс зүйг эрх зүйн гүн ухаанд үндэслэн заадаг бөгөөд энэ сэдвээр шинжлэх ухааны зэрэг хамгаалжээ. Энэхүү сургалт энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол баавар:
сурахуу?сургаагүй бол яах гэж шүүгч болгосон юм вэ суртлаа хичнээн жирийн иргэнийг хохироож шүүхийн нэр *тсан бол одоо болтол сураагүй арын хаалганы шүүгчдээ яах гэж байна шаардлага тависан жирийн иргэнийг "чи надтай тэмцээд үз" гэж байгаа шүүгч юу сураад яах гэж ингээд байгааг тайлбарлаж өгөөч
2015-03-15