Э.Бадар-Уугантай хамт бэлтгэл хийдэг байсан топ бүсгүй

img

Монголын хамгийн урт хөлтэй модель гэгддэг топ Г.Уранцэцэг цаанаа л нэг ихэмсэг, эршүүд харагддаг нь нууц биш. Герман, Францад ажиллаж, амьдарч байгаад ирсэн тэрбээр загварынхан дундаа хамгийн спортлог загвар өмсөгч гэнэ. Учир нь, багаасаа боксоор хичээллэж байсан модель бүсгүй дургүй хүргэсэн нэгэнд нударганы амт үзүүлж мэдэхээр туршлагатай болсон юм байх. Тэр тусмаа, олимпийн аварга Э.Бадар-Уугантай хамт нэг секцэнд явдаг байсан нь энэ их эрч хүч, зоригийг өгсөн ч байж болох юм. Тэрбээр одоо ч хааяа нэг зав гарвал боксын клубээр эргэлдэж, сэмхэн бэлтгэл хийдэг ажээ. Хоолны дэглэм, элдэв жор мөрдөх дургүй топ моделийн хувьд фитнесс, усан бассейн, акуа фитнесс зэргийг ихэд сонирхох болсон гэнэ. Мөн сүүлийн үед загварын шоу тоглолт, зураг авалт, реклам сурталчилгаа зэрэг чамгүй их ажилтай байгаа тул боксын спортоо хэсэг хугацаанд завсарлаад байгаа гэсэн шүү. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ