Пол Райан БНН-д давуу тал авчирч магадгүй

img

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил үргэлжилж байна. Гэхдээ бүгд найрамдах нам Пол Райаныг дэд ерөнхийлөгчид өрсөлдөгчөөр томилсон нь сонгуулийн өрсөлдөөнийг арай өөр чигт чиглүүллээ. Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромни болон ноён Райан нар хамтдаа гол мужуудаар айлчилсан нь мянга мянган сонгогчдын байр суурийг өөрчиллөө хэмээн ажиглагчид үзэж байна. БНН-ын кампанит ажилд ноён Райан дахин хүч нэмжээ. Гэхдээ Райан засгийн газрын нийгмийн салбарын зарцуулалтыг үндсээр нь өөрчлөх саналтайгаараа зартай. Үүнд эрүүл мэндийн хөтөлбөр үйл ажиллагаа багтаж байгаа ба энэ нь сонгогчдын дунд нэр хүндийг нь унагах магадлалтай байдаг юм. БНН-ынхан ийнхүү айлчлал хийж байх зуур, Обама ням гаригт болсон кампанит ажлын хандив цуглуулах арга хэмжээн дээр анх удаа Пол Райаны талаар сэтгэгдлээ илэрхийлжээ. Обама хэлэхдээ “Райан бол гэр бүлсэг, сайн эр. Тэр Ромнигийн байр суурийг сайтар ойлгуулж чаддаг сайн төлөөлөгч. Гэхдээ тэрхүү байр суурь нь минийхтэй үндсэндээ зөрдөг” гэсэн байна. Ноён Райан 65-аас дээш настнуудад олгодог “Medicare” эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр болон ядуу амьдралтай хүмүүст олгодог “Medicaid” эрүүл мэндийн тусламжийг өөрчлөх санал гаргасан юм. Райаны зохиосон БНН-ын төсвийн бодлого нийгмийн хангамжийн түлхүүр хэсгүүдийг салгах болно хэмээн Ардчилсан намынхан үзэж байна. Митт Ромни, Пол Райан нар одоо кампанит ажлаа салж үргэлжлүүлэх бөгөөд ноён Ромни Флорида, Огайо мужууд руу, ноён Райан Айова руу айлчлах юм. Ерөнхийлөгч Обама мөн гурван өдрийн айлчлалаар даваа гаригт Айова муж руу очих бол Дэд ерөнхийлөгч Жоу Биден Хойд Каролина болон Виржиниа мужууд руу айлчлах аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ