Өнөөдрийн нэгдсэн чуулганаар хоёр асуудал хэлэлцэнэ
Хувиарын дагуу өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.
1. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/; - Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДОНДОГ танилцуулна.
15.00 цагаас: • Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяраас "Улаанбаатар хотод 5 дугаар дулааны цахилгаан станцыг барих ажлын хэрэгжилт болон нийслэлийн авто замын засвар, арчлалт, шинээр авто зам барих ажлын явц байдлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга"-ын хариуг сонсох юм. Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ