Ихэр эгч дүүс нэг өдөр нярайлжээ

img

Америкийн ихэр эгч дүүс Жессика, Женнифер Паттерсон нар Индиана мужийн нэгэн эмнэлэгт нэг өдөр амаржиж олныг гайшруулжээ. 21 настай ихэр бүсгүйчүүд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт нярайлсан гэнэ. Эхлээд Женнифер төрж, Аделин Роуз Паттерсон хэмээн нэрлэсэн охиноо өлгийдөн авчээ. Үүнээс найман цагийн дараа Жессика амаржиж, Мэйсон Дуглас Паттерсон хэмээх хүүгээ өлгийдсөн байна. Индианагийн Блумингтон эмнэлгийн эмч нар өмнө нь ийм содон тохиолдол гарч байсан эсэхийг огт дуулаагүй гэдгээ хэлсэн байна. Харин Женнифер ихрийгээ хамт төрсөнд тун их баярлаж “Энэ үнэхээр мундаг юм боллоо” гэж бахджээ. Ихрүүд нэг өдөр амаржих талаар огт бодож байгаагүй гэдгээ мөн ярьсан аж. “Ингээд л таарчихлаа. Би жирэмсэн болсноо мэдээд эгчдээ хэлсэн юм. Гэтэл долоо хоногийн дараа тэр жирэмсэн болсноо мэдсэн” хэмээн Жессика ярьжээ. Тэд хамтдаа байр хөлсөлж амьдардаг бөгөөд нэг харамсалтай тал нь хоёулангийнх нь хүүхдийн эцэг хамт амьдардаггүй юм байна. Ийнхүү нэгэн өдөр ихрүүд зэрэг нярайлж, найман цагийн зөрүүтэй төрсөн хоёр хүүхдээ асрах ажилд шамдах болжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zereg sex hiideg uym bna l doo
2012-01-06
My hat is off to your astute comanmd over this topic-bravo!
2011-12-30
yes fore sure
2011-11-22
group hiideg l bhgui yu daa
2011-10-26