
Өчигдөр олимпийн талбарт сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тоглолт болсон.
Учраа болгоноо хялбархан ялсаар гарч ирсэн АНУ-ын "Мөрөөдлийн баг" болон Испанийн шигшээгийн хооронд олимпийн аваргын төлөөх тэмцэл ширүүхэн өрнөсөний эцэст 107:100-гийн харьцаагаар Леброн Жеймс, Коби Брайнт, Кевин Дюрант тэргүүтэй америкчууд ялалт байгууллаа.
Ингэснээр Леброн Жеймсийн хувьд 2012 онд удтал хүлээсэн NBA-гийн аварга цолыг өвөртлөөд зогсохгүй ийнхүү олимпийн хошой алтан медалийн эзэн боллоо.
Энэхүү тоглолтод АНУ-ын багаас Кевин Дюрант 30 оноо авч багаа тэргүүлсэн бол Л.Жеймс 19, К.Брайнт 17 оноо, Крис Пол 11 оноо тус тус авч багийнхаа хожилд нэмэр болжээ.
Харин Испанийн шигшээгээс По Газол 24 оноо, Ж.Наварро 21, Марк Газол 17 оноо авч багийнхнаа тэргүүлсэн байна.
Мөн хүрэл медалийн төлөө Аргентин болон ОХУ-ын шигшээ багууд өрсөлдсөнөөс манай хойд хөршийн залуус 81:77-гийн харьцаагаар ялж медалийн эзэд болжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ