Эрдэнэтийн талбайд “Нийслэл лиг” үргэлжилсээр

img

МХБХ-ны “Албан ёсны түнш” АПУ Трейдинг ХХК-тай хамтран зохион байгуулдаг 16 дахь удаагийн “Нийслэл Лиг” тэмцээний 2 дугаар тойрог Эрдэнэт хотноо эхэллээ. ТОГЛОЛТ №29 ЭРЧИМ VS ХОРОМХОН 1:1 (1:0) ГООЛ: Б.Гарьдмагнай 42’, Ц.Дарамбаяр 53’, ХОРОМХОН: Б.Мөнхболд, А.Батболд, Ц.Дарамбаяр, Н.Наранболд, (Ц.Мөнгөншагай 46), Б.Ган-Очир, (О.Оюунбаатар 73), А.Улсболд, Д.Төрбат, R.L.Hassan, Ikeda Yudai, Fante Ryan, P.A.Mosi, ЭРЧИМ: Б.Ариунболд, Ц.Энхжаргал, Б.Анар (Ц.Нямгомбо 85), Б.Гарьдмагнай, Г.Билгүүн, Э.Чинбаатар, (Б.Эрхэмбаяр 65), З.Баттулга, Er nani mauro, А.В Лобсанов, Г.Батбилгүүн, (М.Төгөлдөр 58), Milos Peresic, Шар хуудас: Б.Анар 70’, Б.Ган-Очир 21’, Н.Наранболд 24’, R.L.Hassan 41’, Улаан хуудас: А.В Лобсанов 51’ Нийслэл Лиг тэмцээний 2 дугаар тойрогийн эхний тоглолт Лиг тэргүүлэгчдийн хооронд боллоо. Багуудад хожил маш чухал байсан бөгөөд тэнцүү өрсөлдөөн дунд эхний үе үргэлжилсэн. Цаг дуусахаас 3 минутанд өмнө Er nani mauro-н хийсэн чөлөөт цохилтоос ойж ирсэн бөмбөгийг 42 минутанд Б.Гарьдмагнай нэмснээр голын салхийг хагалсан. 1 үе Эрчим багийн тэргүүллээр өндөрлөсөн. 1 дүгээр үеийн статистик: Хоромхон Үзүүлэлт Эрчим 6 Хаалганд цохилт 5 3 Хаалга оносон 4 4 Алдаа 7 0 Отон тоглолт 0 45% Бөмбөг эзэмшилт 55% 0 Булангийн цохилт 0 3 Шар хуудас 0 0 Улаан хуудас 0 Тоглолтын 2 дугаар үе Эрчим баг довтолгоог эрчимжүүлсэн. Гэтэл 51 минутанд Эрчим багийн А.В.Лобсанов аюултай алдаа хийж, шууд улаан хуудас авснаар талбайг орхиж, Эрчим баг хүн дутуу тоглолтыг үргэлжлүүлэх болсон. Энэ боломжийг Хоромхон багийн тоглогч Ц.Дарамбаяр 53 дахь минутанд чадварлаг ашиглаж 18м зайнаас чөлөөт цохилтоор тоог тэнцүүлсэн. Хоромхон баг 2 ч удаа гоол хийх 100 хувийн боломж гаргасан бөгөөд хаалгаа онож чадаагүй. Ийнхүү 2 багийн довтолгоонууд амжилтгүй үргэлжилсээр эвийн гэрээ байгуулсан. Хоромхон Үзүүлэлт Эрчим 3 Хаалганд цохилт 7 2 Хаалга оносон 3 7 Алдаа 7 3 Отон тоглолт 2 45% Бөмбөг эзэмшилт 55% 2 Булангийн цохилт 2 0 Шар хуудас 0 0 Улаан хуудас 1 ТОГЛОЛТ №44 FC ULAANBAATAR VS FC SELENGEPRESS 3:2 (1:2) ГООЛ: Cui Ning Yang 6’, Ж.Цацрал 27, Г.Төгсбаяр 32’, Эрик Дагро 79, Б.Амартүвшин 92, FC SELENGEPRESS: Ю.Сайнхүү, Г.Төгсбаяр, Э.Энхжин, Б.Мөнх-Эрдэнэ, А.Билгүүн (Э.Энхмандах 82), Б.Мөнхбаяр, Pang jun, Lin Ning, Liu Yue Yang, Cui Ning Yang, Н.Амарсанаа, FC ULAANBAATAR: Эрик Дагро, Э.А.Ж.Сивон, Ж.Цацрал, Ч.Мөнхбат, Б.Мөнхтогтох, А.Чинзориг, Ц.Пунцагдорж (О.Мөнхбат 57), О.Баяржаргал, Б.П.Марк (Б.Амартүвшин 69), Б.Дашдорж, Э.Эрдэнэболд, Шар хуудас: О.Баяржаргал 93’, Б.Дашдорж 28 , Эрик Дагро 86, Э.Энхжин 25,82, Б.Мөнхбаяр 57, Улаан хуудас: Э.Энхжин 82, FC Selengepress Үзүүлэлт FC ULAANBAATAR 5 Хаалганд цохилт 3 4 Хаалга оносон 2 4 Алдаа 2 1 Отон тоглолт 1 48% Бөмбөг эзэмшилт 52% 3 Булангийн цохилт 4 1 Шар хуудас 1 0 Улаан хуудас 0 Улаанбаатарын Мазаалайнууд Нийслэл лигийн тэмцээнийг хаяж явсан тул 44 дэх тоглолтыг хийлээ. Ингэснээр ТЗБК-оос энэ багт хатуу шийтгэл оногдуулна бизээ. FC Selengepress, FC Ulaanbaatar клубууд үзэгчдийг уйдаахааргүй тоглолтыг үзүүлсэн. Эхний үеийн статистик үзүүлэлтээс авч үзвэл ойролцоо үзүүлэлт гарч байна. 1 тойрогт лигийн хомоолыг хамж байсан FC Selengepress клуб гайхалтай тоглолтыг үзүүлж, эхний гоолыг хийж чадлаа. Тэд 2 тойрогт 4 хятад легионеруудыг авчраад байгаа билээ. Хэдийгээр Сэлэнгэпресс давуу тоглолтыг үзүүлж байсан боловч FC ULAANBAATAR клубын сөрөг довтолгоо амжилттай болж 27 минутанд Ж.Цацрал гоолдож тоог тэнцүүлсэн. Үүнээс 5 минутын дараа Лигийн тэмцээнд тааруу тоглолт үзүүлж байна гэж шүүмжлүүлээд байсан Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Г.Төгсбаяр хаалгачийн эсрэг ганцаараа гарж ирэн, олдсон боломжоо чулуу болгосноор 32 минутанд тэргүүллийг багтаа авчирсан. Тоглолтын 2 дугаар үе FC ULAANBAATAR давамгайлал дор явагдлаа. Хожигдож байсан тэд тоог тэнцүүлэх үүднээс ихээхэн хичээсэн 79 дахь минутад үр дүнгээ өгч, Эрик Дагро гоолдон тоог тэнцүүлсэн. Уг гоолоос 4 минутын дараа FC Selengepress багийн тоглогч 2 дахь шар карт авснаар талбайг орхиж, багаа хүнд байдалд оруулсан. Үүнээс хойш FC ULAANBAATAR клубын тоглолт илт сэргэж, цаг дуусахтай зэрэгцэн сэлгээгээр орж ирсэн Б.Амартүвшин 92 минутанд гоолдож, 3 оноо багтаа авчирлаа. FC Selengepress Үзүүлэлт FC ULAANBAATAR 4 Хаалганд цохилт 9 1 Хаалга оносон 5 5 Алдаа 3 0 Отон тоглолт 1 40% Бөмбөг эзэмшилт 60% 0 Булангийн цохилт 2 2 Шар хуудас 2 1 Улаан хуудас 0 ТОГЛОЛТ №4 УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ VS ХАНГАРЬД 1:2 (1:1) ГООЛ: Н.Цэдэнба 23’, Paul Ebuka 46’, В.О Ткаченко 71’, ХАНГАРЬД: Б.Сэр-Од, С.Баярзаяа, О.Мөнх-Од, Д.Энхтөр, Б.Эрдэнэбаяр (А.Санчир 22), М.Идэрсайхан, В.О.Ткаченко, Paul Ebuka, Н.Эрдэнэбаяр, (Т.Энх-Эрдэнэ 90), П.С.Дробышев, Б.Ганзориг, УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ: Ж.Энхбаяр, Н.Цэдэнбал, Д.Лүмбэнгарав, М.Тэлмүүн, Б.Ганбат, О.Очбаяр, Э.Ганзориг, Г.Батцэнгэл, (Г.Ёндонжамц 70) П.Алтантулга, (Л.Мөнгөншагай 77), Ц.Амаржаргал, Ц.Түмэнжаргал, Шар хуудас: Д.Энхтөр 32, П.С.Дробышев 40, В.О Ткаченко 47, Н.Эрдэнэбаяр 85, Ц.Түмэнжаргал 90, П.С.Дробышев 95, Улаан хуудас: П.С.Дробышев 95, Б.Сэр-Од 22, Хангарьд Үзүүлэлт Улаанбаатар Дээд Сургууль 2 Хаалганд цохилт 3 2 Хаалга оносон 2 5 Алдаа 2 2 Отон тоглолт 2 50% Бөмбөг эзэмшилт 50% 2 Булангийн цохилт 2 3 Шар хуудас 0 1 Улаан хуудас 0 Маш өрсөлдөөнтэй ширүүн тоглолт боллоо. Улаанбаатар Дээд Сургууль хувьд өрсөлдөгч 2 баг нь оноо алдаад байсан энэ үед хожил маш их хэрэгтэй байсан. Тоглолтын 22 минутанд Хангарьд багийн хамгаалагчид маш бүдүүлэг алдаа гаргаж буруу шахаснаар УБДС-н тоглогч Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Ц.Түмэнжаргал хаалгачийн эсрэг ганцаараа гарж ирсэн боловч хаалгач Б.Сэр-Од торгуулийн талбайн гадаа санаатай алдаа хийж, довтолгоог зогсоосноор улаан карт авч, талбайг орхисон. Алдаа гаргасан газраас чөлөөт цохилтыг 20 орчим метр зайнаас Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Эхний гоолыг хийж тэргүүллийг авчраад байсан Н.Цэдэнбал 42 дэх минутанд 11м-ийн торгуулийн цохилт алдаснаар Хангарьд баг 1 үеийн цаг дуусахтай зэрэгцэн танайх хийхгүй бол манайх хийнэ гэсэн бичигдээгүй хуулийн дагуу тэнцээний гоолыг 46 дахь минутанд Paul Ebuka гоолдож эхний үе тэнцээгээр өндрөлсөн. Хангарьд Үзүүлэлт Улаанбаатар Дээд Сургууль 5 Хаалганд цохилт 5 2 Хаалга оносон 3 5 Алдаа 4 2 Отон тоглолт 3 55% Бөмбөг эзэмшилт 45% 1 Булангийн цохилт 2 2 Шар хуудас 1 1 Улаан хуудас 0 Хүн илүү Улаанбаатар Дээд Сургуулийн баг гоол оруулах үүрэгтэйгээр 2 дугаар үеэ эхлүүлсэн. Тэд ч үүндээ хүрэхийн төлөө ихээхэн тэмцэл хийсэн. Харамсалтай нь тор хөдөлгөж чадахгүй байлаа. Хүн дутуу тоглож байсан Хангарьд баг сөрөг довтолгоог тоглолтын 71 дэх минутад хийсэн ба энэ нь амжилтанд хүрч, В.О.Ткаченко гоолдосноор Хангарьд баг тэргүүлж эхэлсэн. 77 дахь минутад П.Алтантулга хүнд бэртэл авч талбайг орхисон нь “Хангарьд” багийн тоглогчдын тоглолтод нөлөөлөв бололтой. Хангарьд багийн П.С.Дробышев цаг барьж, бөмбөгөө тоглолтонд оруулахгүй байсаар 95 дахь минутанд 2 дахь шар хуудсаа авч талбайг орхисон. Ингэснээр хүн дутуу багт Улаанбаатар Дээд Сургуулийн юу ч хийж чадахгүй байсаар хожигдлоо. ТОГЛОЛТ №34 ЭРЧИМ VS FC SELENGEPRESS 7:1 (3:0) ГООЛ: Э.Чинбаатар 28’(1:0), Э.Чинбаатар 36’(2:0), Б.Гарьдмагнай 41’(3:0), З.Баттулга 69’(4:0), Er nani mauro 71’ (5:0), Г.Билгүүн 80’ (6:0), Ц.Энхжаргал 84’ (7:0), Г.Төгсбаяр 92’ (7:1), ЭРЧИМ: Б.Ариунболд, Ц.Энхжаргал, Б.Анар, Б.Гарьдмагнай, Г.Билгүүн, Э.Чинбаатар, (Ц.Нямгомбо 70), З.Баттулга, Er nani mauro, Б.Даваажав (Т.Мөнхбаатар 62), М.Төгөлдөр (Ж.Ариунболд 74), Milos Peresic, FC SELENGEPRESS: Ю.Сайнхүү (Д.Цогтхүү 56), Г.Төгсбаяр, С.Энхболд (Ч.Тогтохбаяр 37),, Г.Мөнхтөр, А.Билгүүн, Pang jun, Lin Ning, Liu Yue Yang (Э.Энхмандах 71),, Cui Ning Yang, Н.Амарсанаа, Б.Мөнх-Эрдэнэ Шар хуудас: Б.Мөнх-Эрдэнэ 40’, Н.Амарсанаа 55’ 88’ Улаан хуудас: Н.Амарсанаа 88’, FC SELENGEPRESS баг НИЙСЛЭЛ ЛИГ 2 дугаар тойрогт 4 Хятад легионер авчраад байсан билээ. Уг тоглолтонд үзэгчид тэд нарыг Эрчим багийн эсрэг ширүүн эсэргүүцэл үзүүлнэ гэж таамаглаж байсан ч харин эсэргээрээ Эрчим баг маш гайхалтай тоглолт үзүүлж 7:1 бут ниргэлээ. FC SELENGEPRESS багаас цорын ганц нэр төрийн гоолыг Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Г.Төгсбаяр 92 дахь минутанд хийсэн. ЭРЧИМ Үзүүлэлт FC SELENGEPRESS 1-4-3-3 Тоглолтын байрлал 1-4-4-2 20 Хаалганд цохилт 9 14 Хаалга оносон 4 6 Алдаа 5 3 Отон тоглолт 2 60% Бөмбөг эзэмшилт 40% 1 Булангийн цохилт 1 0 Шар хуудас 3 0 Улаан хуудас 1 ТОГЛОЛТ №36 УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ VS ХОРОМХОН 1:2 (1:1) ГООЛ: Д.Лүмбэнгарав 5’ (1:0), Х.Цэнд-Аюуш 21’ (1:1), Ikeda Yudai, 89’ (1:2), УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ: Ж.Энхбаяр, Н.Цэдэнбал, Д.Лүмбэнгарав, М.Тэлмүүн, Э.Ганцогт, О.Очбаяр, Э.Ганзориг, Г.Батцэнгэл, П.Алтантулга, Ц.Амаржаргал, Л.Мөнгөншагай, (Г.Ёндонжамц 75) ХОРОМХОН: Б.Мөнхболд, А.Батболд, (О.Оюунбаатар 90), Ц.Дарамбаяр, Н.Наранболд Х.Цэнд-Аюуш, А.Улсболд, Д.Төрбат, R.L.Hassan, Ikeda Yudai, Fante Ryan, P.A.Mosi, Шар хуудас: Э.Ганзориг 71’, Н.Наранболд 73’, Д.Төрбат 4’, Ц.Амаржаргал 73’, Э.Ганцогт 76’, P.A.Mosi 30’, Н.Болор-Эрдэнэ 88’, Улаан карт: Fante Ryan 95’, Өмнөх тоглолтонд оноо алдаж хүнд байдалд ороод байсан Улаанбаатар Дээд Сургуулийн багт хожил маш хэрэгтэй байсан учир тоглолтыг ширүүн довтолгоогоор эхлүүлсэн, энэ нь ч үр дүнгээ өгч, 4 дэх минутанд Л.Мөнгөншагайн довтолгоог Хоромхон багийн Д.Төрбат торгуулийн талбайд алдаа хийн унагаж, Улаанбаатар Дээд Сургуулийн баг торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан. Энэ цохилтыг Олон Улсын Хэмжээний Мастер Д.Лүмбэнгарав амжилттай гүйцэтгэж, эхний гоолыг хийж тэргүүлж эхэлсэн. Уг тэргүүлэл нь удаан хадагладсангүй 21 дэх минутанд Х.Цэнд-Аюуш 27 орчим метрээс хаалттай цохилтыг Олон Улсын Хэмжээний Мастер Ж.Энхбаярын хаалганд амжилттай гүйцэтгэн тоог тэнцүүлсэн. Алсын 90-н буланд цохисон бөмбөгийг ямар ч хаах боломж байсангүй. Үүнээс хойш хоёр багийн харилцан довтолгоонууд үр дүнгээ өгөхгүй байсаар үндсэн цаг дуусахаас 1 минутын өмнө Хоромхон багийн япон легионер Ikeda Yudai 89 минутанд тэргүүллийг багтаа авчирч, маш чухал ялалтыг багтаа авчирлаа. 95 дахь минутанд Хоромхон багийн Fante Ryan шүүгчийг шийдвэрийг эсэргүүцэж үг хэлээр доромжлон, спортын бус авир гаргасан тул улаан картаар торгуулж, дараагийн тоглолтонд оролцох боломжгүй болсон. УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ Үзүүлэлт ХОРОМХОН 1-4-4-2 Тоглолтын байрлал 1-4-4-2 7 Хаалганд цохилт 12 4 Хаалга оносон 6 16 Алдаа 12 3 Отон тоглолт 8 50% Бөмбөг эзэмшилт 50% 3 Булангийн цохилт 2 3 Шар хуудас 3 0 Улаан хуудас 1 МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ